2010-03-13
2012

2012 онд галав юүлэх үү? Эрдэмтдийн санал бодол

 Зураг
Манай дэлхийд 2012 онд галав юүлэх үү? Олон зөнч 2012 онд дэлхий сүйрнэ гэж зөгнөсөн байдаг. Харин эрдэмтэд ямар бодолтой байгаа бол???


Оросууд ертөнц мөхөхийг харах гэж дурлан ганц амралтын өдөр 469,05 сая рубль буюу 16,34 сая доллар төлжээ. «2012» хэмээх сүйрлийн кино бүтээсэн Роланд Эммерих галав юүлэх дөхөж байгаа талаар ээлжит таамгаа дэвшүүлжээ

ГАЛ, УС, ХАР САЛХИ

«Ертөнц мөхнө» гэж нэг бус удаа таамаглаж байсан, «амьд бүхэн сүйрэх» тухай өөрийн гэх төсөөлөл ихэнх оронд байдаг. Харин одоо хамгийн их хүлээж байгаа «сүүлчийн өдөр» 2012 онд тохиох гэнэ. Энэ таамгийг Төв Америкийн эртний ард түмэн майягийн бөө нар гаргасан гэх.

 

Хүн төрөлхтөн үүссэн цагаас дөрвөн орчил буюу «Нар» хэмээх орчил өнгөрсөн, орчил болгон тухайн үед аж төрж байсан иргэншлийг хэрэг дээрээ бүрэн устгаснаар дуусдаг гэж майя нар тооцоолжээ. Өөрөөр хэлбэл, одоогийн байдлаар хүн төрөлхтний дөрвөн үе солигджээ. Тэд газар хөдлөлт, хар салхи, галан бороо, үер гэсэн дөрвөн сүйрлийн улмаас амь үрэгдсэн байна.

Одоо бид Ертөнц бүтсэн тавдугаар эрин буюу «тавдугаар нарны» сүүлийн 20 жилд аж төрж байгаа гэх. Түүнийг бас «Хөдөлгөөний нар» гэж нэрлэдэг. Учир нь одоогийн орчил дуусахад дэлхийд ямар нэг хөдөлгөөн гарч, улмаар манай соёл иргэншил мөхөхийн шалтгаан болно. Дашрамд дурдахад, 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нээс /23 гэсэн өөр таамаг ч бий/ хойш хүн амын 0,5 хувь үлдэх боломжтой гэж майя нар тооцоолжээ.

 

БҮГДЭЭРЭЭ ПАРАДАД

«Майя омгийн индиануудын хуанлигаар бол,  2012 онд Нарны аймгийн гарагууд нэг шугаман дээр бие биетэйгээ давхцах нь дэлхийг хамарсан сүйрэлд хүргэж, газар хүчтэй хөдөлж, цунами хөдөлж, галт уул дэлбэрэх нь улс орнууд, бүхэл бүтэн тивийг нуранги болгоно» гэж холливудын «2012» блокбастерын албан ёсны сайтад мэдээлжээ.

 Гэвч одон орны мэдээгээр бол, нэр дурдсан гарагууд /Дэлхий, Бархасбадь, Ангараг, Санчир/ 2012.12.21-ний «сайхан» өдөр Нарны аймгийн янз бүрийн цэгт байрлана, тэгэхдээ Дэлхий – Нар шугам бүхий нэг шулуун цэгт байрлахгүй байх нь «гарагуудын парад» гэсэн ухагдахууны үндсэн нөхцөл болно гэж боловсролыг дэмжих «Ноосфера» сангийн Ка-Дарийн одон орныг судлах оргилын ажилтан Станислав Короткий «Газета.Ru» сонинд бичжээ.

«Бархасбадь нь сөрөн зогсох цэгт ойр байна, гэхдээ Дэлхий – Нар нэг шулуун цэгт нарийн байрлахгүй... Хамгийн гол нь Нар Галактикийн төвд байрлахгүй, зөвхөн манай Галактикийн төвийн дэвсгэрт байх нь жил бүр өвлийн туйлын өдрийн /Арванхоёрдугаар сарын 21/ ойролцоо болдог» гэж тэрбээр бичжээ.  

 

НАРНЫ ЦОХИЛТ

Киноны зохиомжоор бол, Дэлхийн цөмийг Нар аажуухан «халааж», үүний улмаас дэлхийн царцас хагарч эхэлж, эцэстээ тивүүд шилжин байрлаж, усан доогуур орно.

Үүний сацуу дэлхий 2012 оны есдүгээр сард «нарны цохилтод» өртөнө гэж Америкийн үндэсний шинжлэх ухааны академийн эрдэмтэд бүр энэ жил мэдэгдэж байлаа. Тэдний бодлоор бол, нарны идэвхжил нэмэгдсний дүнд техникийн ноцтой осол болно.

2012 оны намар нарны идэвхжил оргилдоо хүрэх үед «нарны хамгийн зохистой» цахилгаан соронзон шуурга болно гэж эрдэмтэд тооцоолжээ. Тэр шуурганы эрчим хүч дэлхийн «хамгаалалтыг» давж, дэлхийн «цахилгаан эрчим хүчний дэд бүтцийг» устгах чадвартай аж. Улмаар энэ бүхэн эдийн засгийн урт удаан хямралд хүргэж мэднэ.   

 Харин орос эрдэмтэд АНУ дахь ажил нэгтнүүдийнхээ таамгийг зөвшөөрөхгүй байна. «Нарны идэвхжил 11 жилийн бага, хоёр зууны том орчлоор өөрчлөгддөг. Нарны 24 дүгээр шинэ бага орчлын хамгийн дээд түвшин 2012 оны есдүгээр сард биш, харин 2013 оны бүр эхээр их орчлын идэвхтэй буурах нөхцөлд болно. Нарны идэвхжлийн энэ өрнөлт 23 дугаар орчлын идэвхжлийн дээд түвшингээс бараг хоёр дахин доогуур байх юм. Ингэхээр америкийн үндэсний шинжлэх ухааны академийн эрдэмтдийн таамаглаж буй техникийн ноцтой осол 2012 оны эцсээр ч, 2013 оны эхээр ч болохгүй» гэж Оросын Шинжлэх ухааны Академийн одон орныг судлах гол /Пулковын/ оргилын сансрын судалгааны лабораторийн эрхлэгч Хабибулло Абдусаматов ярьж байна.

 

АЛУУРЧИН ГАРАГ

Дэлхий 2012 онд бүр шумерууд нээсэн гэх асар том «алуурчин гараг» - Нибирутай мөргөлдөнө гэсэн галав юүлэх тухайд ихэд тархсан өөр таамаг ч бий.

Дашрамд дурдахад, ертөнц мөхнө хэмээн таамаглагчид ертөнцийн мөхөл эхлээд 2003 оны тавдугаар сард болно гэж нотолж байсан ч товлосон өдөр нь аймаар юм огт болоогүйгээс хойш ертөнц мөхөхийг «хойшлуулан» майя омгийнхны хуанлитай холбожээ.

 Америкчууд бүр агаарын нислэг, сансрын НАСА агентлагийг аюултай гарагийн тухай үнэнийг өөрсдөөс нь нуулаа гэж буруутгах болов гэж utro.ua цахим сонинд бичжээ. НАСА энэ зэмлэлийг албан ёсоор няцаахад хүрчээ. Аюултай гарагийн тухай мэдээг эрдэмтэд интернет-худал мэдээ гээд, тийм гараг байгаад  түүнтэй мөргөлдөж мэдэхээр байсан бол эрдэмтэд тэр гарагийг сүүлийн арван жилийн турш ажиглаж, одоо тэр гараг бүр энгийн нүдэнд ч харагдах сан гэж мэдэгджээ.

ТОО НЬ ХҮРЭЭГҮЙ АЖ

Ертөнц 2012 онд мөхнө гэсэн таамаглал шинжлэх  ухааны ямар ч үндэсгүй гэж ОХУ-ын Ус цаг уурын төвийн тэргүүн Роман Вильфанд үзэж байна. «Галав юүлэх дөхөж байгаа талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч байгаа таамаглал хэр үндэстэй тухай сэтгүүлчдийн асуултад тэрбээр хариулахдаа «Төдийд өдийд сүйрэл болно, галав юүлнэ гэж ярих хүн таарвал тэр хүнээс даруй холдсон дээр» гэж хэлжээ.

2006 оны Нобелийн шагналт, олон орны физикч Жон Мазер ч майягийн хуанлигаар муу юм огт болохгүй гэж үзэж байна. Түүний лекцийг саяхан RIAN.RU-гаар дамжуулсан.

«Иймэрхүү таамагт одон орончид итгэхгүй байх гэж би боддог. Өмнөд Америкийн оршин суугчдын эртний хуанлид тоо нь хүрээгүй гэсэн өөр нэг баримт бий. Тиймээс тэдний хуанли 2012 оноор дуусч байгаа юм. Гэвч тэд одоо аж төрж байсан бол хуанлийнхаа хугацааг сунгах байсан. Тэгээд л болоо. Зүгээр л тэд тийм холыг бодоогүй байсан. Энэ талаар миний баримтладаг онол энэ байна» гэж тэрбээр ярьжээ.
Бичсэн: Temuulel | цаг: 18:41 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


Бас 2012 онд хийх CERn туршилттай холбоотой таамгууд байдаг хэрвээ тэрхүү туршилтийн үеээр extra dimension гэдэг зүйл байдаг гэдэг нь илрэх юм бол асар хоромхон хугацаанд Микро-Хар нүхнүүд үүсэж дэлхий ховх сорогдох болно. Одоогоор эрдэмтэд нэг хэсэг нь тийм юм бий нөгөө хэсэг нь энэ нь зүгээр л математикийн бичиглэл гэж маргалдаад байгаа хэрвээ туршилт амжилттай болбол Higss-Boson илрүүлэх ёстой бөгөөд энэ нь аливаа материйн масстай байхын шалтгаан болно. Харилцан үйлчлэлүүдийг нэгтгэхэд асар том нэг алхам урагшилна гэсэн үг.
Бичсэн: Билгүүн (зочин) цаг: 23:36, 2011-06-28 | Холбоос | |


BAYARLAV BAS GOMDOV HAHA
ooo balaiin uul ni ESH uguhgui gej bodoj bsiin gehdee odoo yahav dee neg talaaraa ch bas sain l hereg l dee kkk zarim ni bur delhii suirne geed gun hyamrald ortson bsan setgel ni taivhirsan gedegt naidaj bna eyereg medee olj tavisan erdek-dee bayrlalaa applause тэврэлт
Бичсэн: Зочин (зочин) цаг: 18:18, 2010-04-18 | Холбоос | |


humuusee setgelee taivshruulaarai алга ташилт suirkuun bn shoo
Бичсэн: Temuulel цаг: 18:47, 2010-03-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax