2010-03-12
Гоё өгүүллэгүүд

ХАЙР-н програмыг яаж суулгах вэ?

Худалдан авагч: Би техникийн талаар мэдлэг муутай л даа, ХАЙР – ын программыг яаж суулгадаг вэ? /install/

Мэргэжилтэн: Эхлээд өөрийнхөө ЗҮРХ гэсэн файлыг нээх хэрэгтэй. Нээсэн үү?
Худалдан авагч: Нээчихлээ. Гэхдээ тэр файл дотор одоогийн байдлаар ӨНГӨРСӨН ГУНИГ.exe АТАА ХОРСОЛ.exe ГОМДОЛ.exe гэдэг программууд ажиллаж байхад ХАЙР-ыг суулгаж болох болов уу?

Мэргэжилтэн: Тэр хамаагүй. ХАЙР-ыг суулгахад ӨНГӨРСӨН ГУНИГ. exe программ өөрөө арилчихдаг. Түр санамжинд тань байх боловч бусад программуудад нөлөөлж чадахгүй. ХАЙР нь эрт орой хэзээ нэгэн цагт БАГА ИТГЭЛ. exe –г арчиж ИХ ИТГЭЛ. exe гэдэг нэртэй модуль суулгадаг. Гэхдээ хамгийн гол нь та өөрөө ХОРСОЛ. exe ГОМДОЛ. exe гэдэг программуудыг хаахгүйгээр ХАЙР суугдахгүй. Та хааж чадах уу?
Худалдан авагч: За хаачихлаа. Тэгсэн чинь ХАЙР өөрөө автоматаар сууж эхэллээ. Зүгээр биз дээ?
Мэргэжилтэн: Тийм ээ, гэхдээ энэ бол үндсэн программ. Хамгийн сүүлийн үеийн дээд загварыг нь суулгахын тулд өөр ЗҮРХ-үүдтэй холбоо тогтоох ёстой.
Худалдан авагч: Ёооё, эхэлж амжаагүй байтал алдаа зааж байна?
Мэргэжилтэн: АЖИЛЛАХГҮЙ байна уу? Санаа бүү зов. Энэ бол энгийн алдаа. ХАЙР-ын программ нь өөр ЗҮРХ-нүүдэд ажиллахад бэлэн байгаа ч таны ЗҮРХ-энд ажиллахгүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл та бусдыг ХАЙРЛАХ-ын тулд эхлээд өөрийгөө ХАЙРЛАХ хэрэгтэй гэсэн үг.
Худалдан авагч:Тэгвэл би юу хийх хэрэгтэй вэ?
Мэргэжилтэн: “ӨӨРИЙГӨӨ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ” гэдэг файл доторх ӨӨРИЙГӨӨ УУЧЛАХ.DOC, ӨӨРТӨӨ ИТГЭХ.TXT , ҮНЭ ЦЭНИЙГ МЭДЭХ.TXT болон САЙН ҮЙЛС. DOC гэдэг файлуудыг сонгоод бүгдийг нь МИНИЙ ЗҮРХ гэдэг хавтастаа хийгээрэй. Дараа нь ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ СААД.EXE-ийг бүх файлуудаасаа бүр хогийн савнаасаа хүртэл арчиж, ор тас алга болгосонд итгэлтэй болох хэрэгтэй.

Худалдан авагч: Би чадлаа, үнэхээр МИНИЙ ЗҮРХ цэвэрхэн файлуудаар дүүрч байна. ИНЭЭМСЭГЛЭЛ.MPG дэлгэцэн дээр минь тоглож байна. ХАЛУУН ДУЛААН УУР АМЬСГАЛ.СОМ, СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙДАЛ.СОМ –ууд миний зүрхэнд хуулагдаж байна.
Мэргэжилтэн: Танд баяр хүргэе. ХАЙР-ын программыг амжилттай суулгалаа. Гэхдээ нэг зүйлийг санаарай. Хайрын программ үнэгүй байдаг. Тиймээс та өөрийн таньдаг мэддэг хүмүүст forward хийгээрэй. Тэр хүн бусадтай хуваалцсаны дараа эргээд танд гэгээн цэвэрхэн модулиуд илгээх болно. АМЖИЛТ!

 

 

 

Өөрийгөө яаж хүндэтгэж сурах вэ?

Хүн бүр өөрийгөө ямар хүн гэдгийг мэддэг. Өөрийгөө өндрөөр үнэлэх нь хүний байдалд сайнаар нөлөөлж, амжилт гаргахад тусалж, аз жаргалтай болгодог гэж ярьдаг. Энэ үнэн, гэхдээ ийм үнэлгээ нь бодит байдалтай нийцэж байвал шүү дээ. Үндэслэлгүйгээр өөрийгөө хэт дээгүүрт үнэлдэг хүмүүс сэтгэлзүйн бэрх шээлтэй тулгардаг, тэдэнд хүнлэг дулаан сэтгэл, уудам өршөөнгүй сэтгэл дутагддаг, бусадтай нийцтэй байж чаддаггүй. Тэд амжилт бүхнийг өөрийнхөө гавъяа гэж үзэн, бүтэлгүйтвэл хэн нэгнийг буруутгадаг. Харин өөрийгөө хэт доогуур үнэлдэг хүмүүс, ялангуяа эмэгтэйчүүд үүнээсээ болж их шаналдаг. Ихэнх хүмүүсийн өөрийгөө үнэлэх үнэлгээ нь бусдын буюу дарга, удирдах ажилтнуудын санаа, бодлоос хамаардаг. Уг нь энэ тохиолдолд сэтгэлзүйчийн тусламж хэрэгтэй. ”Нөхөр нь хүнд өвчтэй, ээжийн хараа муудаад байгаа учир ганцааранг нь гэрт орхиж болохгүй байна, хүү маань гадаадад ажиллаж байгаа, гэтэл хүүхдүүдээ мартчихсан бололтой, мөнгө явуулахаа байлаа, хажуугаар нь эхнэрээсээ салж буй сурагтай” гээд л асуудал ундраад байдаг. Та бүх асуудлыг нэг мөсөн шийдэх гэж улайраад амжихгүй болохоор сэтгэлээр унаж, бухимдаж, уйлж унждаг уу? Үүний оронд та сэтгэлзүйчид ханд. Өөрөөсөө дэндүү ихийг шаардахаа боль. “Өдөрт нэг л ажил амжуул”. Энэ бол одоо таны уриа. Өөрийн үнэлгээгээ дээшлүүлэхэд заримдаа ялимгүй зүйл шаардагддаг. Тэвчишгүй гэж үзэж байсан амьдралын орчны ганц зүйлийг өөрчлөхөд л бүх зүйл өөрөөр харагдана. Танай ганц өрөөнд хоёр хүүхэдтэйгээ амьдардаг, нэг нь нялх гэж бодьё, суурь даавуу угаах, хөхүүлэх, угж сүү, хоол унд танд маш сайхан хэтийн төлөв бүхий шинэ ажил санал болгожээ, таны унтаж байсан эрч хүч сэргэж, бүхнийг амжуулаад зогсохгүй, огт танигдахгүй цоо шинэ хүн болно. Энэ бол ч өөрийгөө зөв үнэлж чадсаны ач. Та үе үе гэнэт ямар ч шалтгаангүйгээр уурлаж уцаарладаг болсон уу? Хамт ажилладаг хүмүүсийн үйлдэл, шүүмжлэл таныг галзууруулах шахдаг уу? яагаад гэж өөрөөсөө асуу. Хүн болгон л таныг чадах гээд санагдаад байна уу? өөртөө итгэлтэй хүний толгойд хэзээ ч ийм бодол төрөхгүй гэдгийг ойлго. Энэ бүхэн бол та өөрийгөө хэт доогуур үнэлдэгийн баталгаа. Түүнээс гадна байнга түгших, огт шалтгаангүйгээр айх, бухимдах, бүхэнд хайхрамжгүй хандах, бусдаас үргэлж юм гуйх хүсэх, гомдоллох, өөрийгөө байгаа байдлаасаа дор муугаар харагдуулахыг, хичээх зэрэг олон шинж байдаг. Эдгээр шинж танд илэрвэл өөрийгөө эрхлүүл, дуртай хоолоо хийж ид, ямар нэг юм худалдаж ав, амралтанд долоо хоног сайхан амраад ир. Өөрийн үнэлэмжээ дээшлүүлэх арга: 1. Хагас цаг тайван суугаад бод. Одоо хийж байгаа бүхэн чинь бүгд тийм чухал уу? Олон хүн өөртөө амарч тайвшрах 5 минут ч гаргадаггүй. Гэтэл энэ нь сэтгэцэд муугаар нөлөөлдөг. 2. Байж болох муу бүхэнд өөрийгөө буруутгаж байдгаа боль. Нэг хүнд муу зүйл хий сэн бол ахиж тийм явдал бүү гарга. 3. Муу муухай юм бүү бод. Хэрэв хэн нэгэн таныг шүүмжилвэл дотроо өөрийгөө сайхан, ухаантай, аятайхан гэж бодож суу. Тэд ярьж л байна биз. 4. Хорвоо төгс биш. Бүтэлгүйтэх болгонд надаас болсон гэж гэмшихээ боль. Яагаад ийм бодол төрдөг шалтгааныгол. Хэн нэгнийг санамсаргүй гомдоосон бол уучлал гуй. Тэгээд өөрийгөө уучил. 5. Cap жилээр гомдлоо дотроо хадгалж болохгүй. Гомдлоо мартаж чаддаг хүмүүс л жинхэнэ ёсоор эрх чөлөөтэй байдаг. Хорвоогийн бүх хүмүүсийн тухай муугаар боддог хэрнээ өөрийгөө сайнаар боддог байж болохгүй. 6. Цандаа золиос болж байдгаа боль. Өөрийгөө хэт доогуур үнэлвэл бусад хүмүүс ч танд муугаар хандах болно. Хүн өөрөө өөрийгөө хүндэтгэх ёстой гэдгийг үргалж санаж яв. 7. Үгүй гэж хэлж сур. Олон хүн бусдад ялангуяа найз нөхөддөө татгалзаж чаддаггүй.Тэгээд дургүй зүйлээ, эсвэлхийж чадахгүй зүйлээ амладаг. 8. Өдөрт нэг удаа толинд хараад “Өөрийгөө өндрөөр үнэлж, хайрлаж байна” гэж хэл.

Өөрийгөө хайрлах урлагт суралцах

Эмэгтэй хүнийг яагаад цэцэгтэй зүйрлэдэг вэ. Эмзэг бас үзэсгэлэнтэй болохоор нь тэр юм болов уу. Магад ч үгүй юм. Гэтэл зарим нэг маань би царай муутай дээрээс нь эршүүд болохоор цэцэгтэй зүйрлэх нэг л болж өгөхгүй байна гэж гомдоллох нь байдаг. Хувьдаа би бол цэцэг цэврүү ч байна уу юу ч байна уу эмэгтэй хүн бол эх хүн болдог учраас уян зөөлөн хирнээ анхаарал халамж их шаарддаг болохоор усалж тордож байхгүй бол хагдарах гээд байдаг цэцэг ч юм уу гэж боддог. Бүсгүйчүүл бид заавал эр нөхөр, найз залуу эсвэл хэн нэг ойр дотныхноо анхаарал халамжийг шаардаад байх биш зөвхөн өөрөө өөртөө л жаахан анхаарал халамжтай байх юм бол цэцэг хэвээрээ нэлээн дэлбээлэх юм шиг санагддаг юм.

Эмэгтэй хүнийг яагаад цэцэгтэй зүйрлэдэг вэ. Эмзэг бас үзэсгэлэнтэй болохоор нь тэр юм болов уу. Магад ч үгүй юм. Гэтэл зарим нэг маань би царай муутай дээрээс нь эршүүд болохоор цэцэгтэй зүйрлэх нэг л болж өгөхгүй байна гэж гомдоллох нь байдаг. Хувьдаа би бол цэцэг цэврүү ч байна уу юу ч байна уу эмэгтэй хүн бол эх хүн болдог учраас уян зөөлөн хирнээ анхаарал халамж их шаарддаг болохоор усалж тордож байхгүй бол хагдарах гээд байдаг цэцэг ч юм уу гэж боддог. Бүсгүйчүүл бид заавал эр нөхөр, найз залуу эсвэл хэн нэг ойр дотныхноо анхаарал халамжийг шаардаад байх биш зөвхөн өөрөө өөртөө л жаахан анхаарал халамжтай байх юм бол цэцэг хэвээрээ нэлээн дэлбээлэх юм шиг санагддаг юм.
Усалж тордоноо гэдэг маань юу вэ гэхээр өөрийгөө хайрлах урлагт суралцах
Эрүүл хүнс хэрэглэхийг эрхэмлэх
Эмэгтэй хүнд биеийн галбираа хадгалах явдал хамгаас чухал байдаг. Эрчүүд өөрсдөө гүзээтэй болсон ч харвин гүзээгээ унжуулсан эмэгтэй хүнд хэзээ ч дуртай байдаггүй. Иймд аль болох илчлэг багатай витамин минерал ихтэй хоолоор хооллох хэрэгтэй. Нас ахих тусам эмэгтэй хүн хэвийн байдлаар кальцийн хэмжээгээ хадгалахад хүндрэлтэй болдог тул сүү сайн уух хэрэгтэй.
Хөдөлгөөн бас дахиад хөдөлгөөн.
Эрүүл чийрэг бие бялдартай спортоор хичээллэдэг хүн энерги ихтэй байх тул ядарч сульдахгүй уур уцааргүй байх тул хөгширдөггүй. Ядаж л ингэж ч ядарлаа тэгж ч өвдлөө гэж хажуудахдаа гомдоллоод байхгүй тул эр нөхөр, найз залуу чинь чамд дургүй болтлоо нэлээн их хугацаа зарцуулах хэрэгтэй болно.
Сайхан хувцаслах
Сайхан хувцаслах гэдэгт заавал үнэтэй хувцаслах гэсэн ойлголт багтдаггүй. Ялангуяа орчин үед үнэтэй арьсан үслэг эдлэл, алт мөнгийг эмэгчүүд л хэрэглэдэг болсон цаг гэдгийг сана. Чамд зүгээр л өмссөн хувцас чинь зохисон байхад л хангалттай. Тэгээд ч хэтэрхий үнэтэй гял цал хувцасласан эмэгтэйгээс дараа нь учирч болох санхүүгийн бэрхшээлээс болоод эрчүүд дөлөх нь их байдаг. Биеийнхээ галбирын аль нэг давуу талаа жаахан дөвийлгөсөн хувцас өмсөхөд эмэгтэйчүүд улам үзэсгэлэнтэй харагддаг. Гэхдээ эрээ цээргүй хэтэрхий задгай хувцаснаас татгалз. Хөх чинь хэтэрхий ил гарах гээд байвал хөнгөхөн алчуур хүзүүгээрээ ороочихвол нууцлаг хирнээ эсрэг хүйсний хүний сонирхолыг илүү татах жишээтэй.
Хөгжилтэй ялдам зантай байх
Уур уцаартай дуу цөөтэй, хахир хатуу бүсгүйчүүл өөрийнхөө сайн сайхныг өөрийнхөө гараар урж тасдаж байгаатай адилхан. Уурлах бүрт хэдэн мянган эд эс үхэж нүүрэнд чинь үрчлээс нэмэгдэж байдаг. Байнга ааш муутай явах нь эмэгтэй хүний царай зүсийг хатуу хахирган дүртэй зэрэмдэг хүн болгон хувиргадаг. Аливаа зүйлд уриалгахан, ааш зан сайтай байнаа гэдэг эмэгтэй хүнийг чимэхээс гадна залуу насыг нь уртасгаж байдгийг тэр бүр хүн анзаардаггүй.
Чөлөөт цагаараа сонирхолтой зүйл хийж сурах
Гэр орны болон албан ажил, үр хүүхэд хань ижлээ халамжилахаас гадна эмэгтэй хүн өөртөө таалагддаг зүйлдээ цаг зарцуулж байх хэрэгтэй. Сайхан ном унших сонирхолтой нэвтрүүлэг кино үзэх, эсвэл сайхан газар луу аялах, салхи агаарт зугаалах гээд таны цагаа өнгөрүүлэх зүйл олон. Ямагт сайн сайхан зүйл уншиж дуулж байвал сэтгэл санаа өөдрөг байх бөгөөд та хэн нэгэнтэй үзэж харсан зүйл эсвэл сонирхдог зүйлийнхээ талаар өөрийн үзэл бодлоо хуваалцах яриа хөөрөө өрнүүлэхэд хэтэрхий тулга тойрсон зүйл хов живээр хөөцөлддөг эмэгтэйгээс хамаагүй илүү үнэлэгдэх болно.
Үе үе хөнгөн дурлаж байх.
Хөнгөн гэсний учрыг сайн анхаараарай. Хүн эсрэг хүйсний хүндээ дурласан үед бие организмд хэрэгтэй ашигтай фегмент ялгарч сэтгэл санаа өөдрөг байдаг. Тэгээд ч эмэгтэй хүнийг хамгийн их залуужуулдаг зүйл бол дурлал. Эмэгчин амьтан бол яах аргагүй аль болох олон эрэгчин түүнд татагдаж байвал бие махбодь нь улам эрүүл чийрэг болж гялалзаж байдаг. Зүгээр л хамт ажилладаг залуу ч юм уу хэн нэг танд таалагддаг аятайхан залууд хөнгөхөөн дурлаад үг яриа өдөж явахад сэтгэл санаа чинь цаанаа л нэг аятайхан урамтай байхыг та мэдрэх болно. Хөнгөхөөн гэснийг хэтрүүлээд хүн болгонтой аальгүйтээд эсвэл өвөр түрийд нь ороод байвал харин буруугаар эргэж нэр хүндгүй нэгэн болно гэдгийг анхаар.

 

 

 

 

 

Хайр /өгүүллэг/

Шавь шөнө дунд уйлж сэртэл багш нь

-Муухай зүүд зүүдлээ юу? гэж асуужээ. Шавь нь толгой сэгсрэв.

-Аймшигтай зүүд зүүдлээ гэвэл Үгүй гэж хариуллаа.

-Тэгээд ямар зүүд зүүдлээ вэ? гэж асуувал

- Сайхан зүүд зүүдэллээ гэв

-Тэгээд юунд уйлаа вэ?

-Энэ зүүд биелэхгүй гэж бодоод уйллаа гэж шавь хариулжээ. /Солонгосын эртний судар бичгээс/

Учралынх манайхтай хамар хашаа байсан юм. Учрал бол надтай үе тэнгийн, өсгөлүүн, ухаан саруул хүүхэд. Харин ээжийг нь хүн бүр ухаан дутуу тэнэг хүүхэн юм билээ гэж жиг жуг гэлцэнэ. Ээж нь Учралыг бага байхад үхтэл нь зоддог, заримдаа бүр "чамайг алчих юм сан" гэж хэлж байсныг нэг биш удаа сонсч байсны хувьд ээж нь түүнд хайргүй юм байна гэж боддог байсан юм. Намар болж хичээл эхлэхээр Учрал аймаг руу сургуульд явна. Амралтаараа эсвэл хааяа нэг гэртээ ирэхэд нь хаанаасаа ч олсон юм бүү мэд чихэр боов гарган өгч, хүүгээ учиргүй их эрхлүүлдэг байлаа. Гэсэн ч удалгүй Учрал баян айлд өргүүлж, эхийгээ ганцааранг нь орхилоо.

Гадуур явахдаа Учрал ээжтэйгээ хааяа нэг тааралдвал танихгүй царайлан, огт тааралдахгүйг хичээдэг байлаа. 10-р ангид ордог жилээ "Анжаа ч яахав /Учралын ээжийг хүн бүр Анжаа гэж дууддаг байсан юм/ ухаан нь дутуу юм болохоороо хүүгээ хайрлахыг мэддэггүй байж. Гэтэл Учрал бол тийм биш шүү дээ. түүний ухаан саруул цэлмэг , тэр ер нь эхийгээ хайрлаж үзсэн болов уу?"  гэх бодол харван орж ирлээ. Ингээд түүнийг ажиглаж эхлэв.

Аянга цахилгаантай ширүүн бороотой нэгэн өдөр Учралынд байж байтал түүний ээж даарч хөрчихсөн , нимгэн тэрлэгтэй түүнийг зориод ирэв. Шалба норч, голдоо ортол даарсан , чимчигнэн зогсох эхийгээ тэр ер өрөвдсөнгүй гэртээ ч оруулсангүй. Гадаах ТҮЦ-нээс нэг ГӨӨХИЙ авч өгөөд мал хуйгаа хаяад ирлээ гэж загнан одоо яв гэж хөөлөө. Хөөрхий эх явахдаа Учралын чихэнд юм шивнээд, духыг нь нэг үнэрлээд бороон дунд замхран алга болов. Зүрх рүү зүүгээр хатгах шиг л болж , нүдэнд нулимс дүүрээд ирсэн ч асгалгүй цааш нь залгилаа.  Ингээд тун удалгүй бид 10-р ангиа төгсч угийн толгой сайтай Учрал хүсч байсан ангийнхаа хуваарийг авч, УБ явлаа. Би бас УБ-т хуваарь аваад хотын зүг жолоо мушгилаа. Төгссөнөөсөө хойш огт уулзалгүй байсаар нэг удаа хотод  тааралдахдаа шөнөжин  ярилцаж хоносонсон. Түүний амнаас Анжаагийн тухай сонсохыг их удаан хүлээсэн ч тэр нэг ч үг ам нээсэнгүй.  Гэтэл нэг их удалгүй танихгүй дугаараас өөрийгөө эмч гэж танилцуулсан нэгэн бүсгүй

-Учрал осолд орсон. Бие нь тун тааруу байна. Өөртэй чинь уулзуулж өгөөч гэж гуйсан юм гэж ярьлаа. Эмнэлэгт очлоо. Эмнэлгийн цагаан хэрэглэлээсээ ч цонхийж цайсан түүний нүд тун ядрангуй, гал нь буусан харагдана. Тэр бүхэл өдөржин Анжаагийн тухай ярьж, уйлж, сэтгэл нь тогтож өгөхгүй гэгэлзэж хонов.

-Тэр нэг их бороотой өдөр ээжийг ирэхэд /тэр амьдралдаа анх удаа ЭЭЖ гэж хэллээ. Урд нь дандаа Анжаа гэдэг байсан юм./ юу ч болоогүй юм шиг хөөж явуулчихаад, дараа нь шөнөжин уйлж хоносон. Ээж миний чихэнд:

-Манайд мэргэн хүн ирээд явсан. Ээж нь чамайг үзүүлтэл машины ослоор үхнэ гэж хэллээ. Миний хүү болгоомжтой яваарай гэж шивнээд үнэрлэж билээ... гээд уйллаа. Тэр шөнөдөө Учрал таалал төгсч, би түүнээс сүүлчийн хүсэлгийг нь сонсч аваад нутгийн зүг жолоо заллаа. Түүний ээжтэй уулзахаар явахад цав цагаан толгойтой нэгэн эмгэн угтсан нь Анжааг юм гэж яаж бодох билээ?  Саяхан л тас хар үстэй байсан биз дээ гэх бодол зурвасхийн хачин болов. Тэднийд ороод суулаа. Үг хэл нэг л эвэлж өгдөггүй. Түг таг хийн дүлэгнэсээр гарч явахдаа маргааш л хэлье дээ гэж шийдлээ. Замдаа нутгийн танил хүнтэй тааралдаад санаанд ч үгүй

-Анжаа яасан их өтлөө вэ? гэж асуутал

-Харин тийм ээ.  Наснаасаа эрт өтөлчихлөө дөө зайлуул. Муу хүүгийнхээ осолд орсныг дуулсны маргааш л гил хар гэзэг нь ингээд цайчихсан гэлээ.  Тэнгэр минь... Үлгэрт л ганцхан өдрийн дотор тас хар гэзэг цав цагаан болдог гэж бодож байсан минь... Энэ хорвоо даанч хатуу юм. Учралын сүүлчийн хүсэл, өөрийнхөө заяагуй явдлаа мэдүүлэхийг хүсээгүй тэр л сүүлчийн хүсэлт нь биелэхээсээ нэгэнт өнгөрчээ.  Учрал хэдэн ноосон өмд цамц өгч явуулаад

-Учрал ажил ихтэй ирж амжсангүй. Дараа заавал ирнэ гэж байна лээ гэж хэлүүлэхийг хүссэн юм.

Ээж нь сэтгэлийнхээ эд эс бүрээр бүтээсэн хайраа ганцхан хүүдээ л бэлэглэж. Харин үр нь тэр их хайрыг ганцхан биендээ багтааж чадалгүй дэндүү олон хүнд хуваан өгчээ. Гэтэл тэр олон хүний дунд амьд бурхан болсон ээжийгээ заавал багтаах ёстойгоо мартчихсан байна гэж хүү зүүдэлжээ. Тэгээд сэртэл...

 Эх хүн бүр үрээ хайрладаг юм. Тэрхүү хайранд оюун ухааны хэмжээ байдаггүй.

Эхийн хайр /өгүүллэг/

2009-09-11 18:20:56

“Би хvvхдээ харж болох уу?” гэж дөнгөж нярайлсан эх асуулаа. Тvvнд өлгийтэй хvvхдийг өгөхөд баярлаж хөөрсөн эх сайтар харахын тулд өлгийг н задлаад цочирдсондоо юу гэж хэлэхээ ч мэдсэнгvй. Эх vрийг харж байсан эмч нvvр буруулан, цонхоор харан зогслоо. Хvvхдийн чих байхгvй байлаа. Хvvхэд vзлэг хийхэг сонсох чадвар нь хэвийн, харин харагдах эрхтэн байгхvй гэж оношилжээ. Тvvнээс хойш он жил урссаар хvv нь том болж сургуульд оров. Нэгэн өдөр сургуулиасаа хар хурдаараа гvйж ирээд ээждээ наалдан гомдолтой нь аргагvй уйлж байлаа… Энэ бол амьдралдаа анх удаа гомдсон хэрэг бөгөөд “Нэг том хvvхэд намайг эрэмдэг” гэсэн гэх нь тэр… Хvv ийм доромжлолыг амссаар өсчээ. Хэдийгээр найз нөхөд нь тvvнд сайн, өөрөө сурлага сайтай байсан ч тэдэнтэй нийлдэггvй байв. Тvvнд ээж нь цаг vргэлж “Бусаддтай нөхөрлө” гэх боловч өрөвдөн хайрласан байдал илт илэрдэг байлаа. Залуу хvvгийн аав эмчтэй уулзан “Одоо ямар ч арга байхгvй ю?” гэж асуухад нь “Хос чих олдвол шилжvvлэн сууулгаж болно” гэжээ. Тиймээс хvvгийнх нь төлөө хоёр чихээ өгөх хvнийг эрж хайж эхлэв. хоёр жил өнгөрсний хойно нэгэн өдөр аав нь “Хvv минь чамд чихээ өгөх хvнийг аав ээж 2 нь оллоо. Харин хэн чихээ өгснийг бvv асуу” гэж хэллээ. Мэс засал маш амжилттай болов. Шинэ төрхтэй болсон залуу хvv нийгмийн амьдралд идэвхтэй болж амжилтанд хvрчээ. Тун удалгvй гэрлэж, гадаад харилцааны ажилтан болсон бай на. Олон жил өнгөрсний хойно хvv аав дээрээ оч оод “Надад ийм их тус бол сон хvнийг хэлж өгөөч. Би өдий хvртэл тэр хvний төлөө юу ч хийсэнгvй…” гэж гуйв. “Чи тэр хvний төлөө юу ч хийж чадагхvй. Одоохондоо чамд хэлэхгvй” гэж аав нь хариуллаа. Энэ нууцыг олон жилийн турш тайлж чадсангvй. Гэтэл хvvгийн амьдралд гунигт явдал тохиолдов… Ээжийнхээ шарилын дэргэд аавынхаа хамт зогсож байв. Аав нь гараа аажмаар явуулан ээжийнх нь хурэн улаан vсийг ярахад тvvний 2 чих байсангvй. “Ээж нь vсээ тайруулах шаардлагагvй болсон учраас баяртай байсан юм. Тэгээд ч тvvнийг муухай гэж хэн ч хэлээгvй, тийм биз дээ?” гэж аяархан шивнэлээ. Хvний амьдралд гоо узэсгэлэн гэдэг гаднах төрх байдалд биш, харин дотоод зvрх сэтгэлд байдаг юм.

"Эхийн хайр"

2008-12-23 23:12:44

Эрт урьдын цагт нэгэн бэлэвсэн эхнэр төрсөн ганц хүүгийн хамт амьдардаг байжээ.Ээж нь хүүгээ хайрлан хамгаалж, амьдралынхаа бүхий л хүнд хүчир ачааг ганц биеийнхээ нуруун дээр үүрэх тул хүү дутах гачигдахын зовлонг үзэлгүй эрх танхи өсөж торнив.Хүү өдөр бүр ээждээ эрхлэн элдэв зүйлийг нэхэх тул ээжид нь зав ч байдаггүй байлаа. Гэсэн ч ээж нь хүүгээ аминаанаасаа илүү хайрладаг байв. Хүү өсөж том болсоор эрийн цээнд хүрчээ.Тэр үед “Эхийн хайр дийлдэшгүй хүчтэй” гэдгийг дуулсан хорон санаат нэгэн шулмас газар дээр бууж ирээд ээж хүү хоёрыг хагацан салгахаар шийдэв. Тэр бэлэвсэн эхнэрийн нутгийн ойролцоо гэр хотоо босгож,үзэсгэлэнт сайхан бүсгүйн дүрд хувилан өглөө бүр хүүгийн явах зам дээр гуниглан суудаг байжээ. Нэгэн өдөр хүү ой модоор зугаацан явж байгаад хожуул дээр суусан үзэсгэлэнт бүсгүйг олоод харчихав. Тэр бүсгүй ихэд гунигтай суухыг үзээд түүнд тус болохыг хүү хүсчээ. Тэгээд дэргэд нь явж очоод юунд гуниглан суугааг нь асуувал бүсгүй:

-Энэ хорвоо дээр би орь ганцаар үлдсэн заяагүй нэгэн билээ. Намайг хайрлаж, энэрэх хүн нэг ч байхгүй. Тиймээс би ингэж амьд явснаас үхсэн нь дээр гэж бодож байна гээд алтан дусал нулимсыг хүүгийн энгэр дээр унагаж гэнэ. Хүүгийн энгэр дээр унасан шулмасын нулимс цээжинд нь нэвчин ороод зүрхэнд нь дурлалын цэцэг ургуулав. Хүү бүсгүйг тайтгаруулаад “Би чамайг хайрлах болно.Харин битгий үхээрэй” гэж гуйгаад маргааш нь уулзахаар болзоод гэр лүүгээ явжээ. Маргааш нь хүү өнөөх газраа ирвэл бүсгүй болзоондоо ирсэнгүй. Хүү өдөржин хүлээгээд үзэсгэлэн гоо бүсгүй олж харж чадалгүй гэртээ харьжээ. Дараагийн өдөр нь хүү тэнд дахин ирвэл бүсгүй мөн л ирсэнгүй. Тэгээд хүү өнөөх эрж олохоор явжээ. Тэр удаан явсаар өнөөх бүсгүйн гэрийг олж очвол бүсгүй цэцэгс ч болов ичмээр гоо үзэсгэлэнгээ гайхуулан гэртээ сууж байлаа. Хүү бүсгүйд хайртай болсноо хэлээд эхнэрээ болохыг зөвшөөрнө үү? гэхэд бүсгүй татгалзжээ. Хүү өдөр бүр бүсгүйн гэрт очин түүнд хайртайгаа хэлж түүний төлөө юу ч хийхээс буцахгүй болсноо сануулав. Харин бүсгүй татгалзсаар л байлаа. Хүү нь өдөр ирэх тусам нойр хоолноос гарч, байн байн санаа алдан гиюүрэх болсныг мэдээд ээжийнх нь санаа зовж, юу болсныг асуувал хүү ээждээ нэгэн сайхан бүсгүйд сэтгэл алдарчихаад байгаагаа хэлжээ. Ээж нь хүүгээ аз жаргалтай болгохын төлөө юуг ч хийхэд бэлэн байгаагаа хэлээд сэтгэлийг нь засах гэж өдөр бүр сайхан хоол хийн “Эвий минь” хэмээн энхрийлэн бүүвэйлсээр унтуулдаг байлаа. Харин хүү өнжин хонон өнөөх сайхан бүсгүйг бодож өр нимгэн эхийгээ ч олж харах чадалгүй болж, хоол унднаас гаран, хоног уртыг туулах хэдий ч бүсгүйн гэрт очин түүнийг “Хайр сэтгэлийг минь хүлээж аваач “ хэмээн гуйж гувшсаар байлаа.

Нэгэн өдөр бүсгүй хүүг ирэхэд гэртээ оруулан дайлж цайлан хөгжөөхөд хүү ихэд баярлаж, бүсгүйн гоо үзэсгэлэнд хөл алдан мансуурч, түүнийг санасаар хоол унднаас гарснаа хэлэв. Тэгтэл бүсгүй:  Хэрвээ чи ээжийнхээ өвөг дээдсийн үлдээсэн хамгийн хайртай алтан самыг авч ирвэл би чиний хүсэлтийг бодож үзье гэж хэлжээ. Хүү ч гэртээ гүйн ирээд ээжээсээ алтан самаа өгөхийг хүсвэл, хүүгийнхээ хүслээс хэзээ ч татгалзаж байгаагүй ээж нь аргагүйн эрхэнд самаа өгөөд учрыг асуув. Хүү “Тэр самыг л өгчихвөл хайртай бүсгүй маань миний сэтгэлийг хүлээж авахад бэлэн байна” гэж хэлээд ээждээ “Баярлалаа” ч гэж хэлэлгүй алтан самыг аваад бүсгүйд аваачиж өгчээ. Харин ээж нь “Эвий минь” гэж энхрийлсээр үлдэв.Тэгээд хүү бүсгүйд амласнаа биелүүлэхийг сануулвал бүсгүй:

-Би чиний сэтгэлийг хүлээж авна гэж амлаагүй, харин бодож үзнэ гэсэн. Чи үнэхээр миний төлөө юуг ч хийхэд бэлэн үү ? гэж асуужээ. Хүү юуг ч хийхэд бэлэн байгаагаа хэлэхэд бүсгүй:

-Тэгвэл чи надад ээжийнхээ урт сайхан гэзгийг угаар нь хайчлаад авч ир гэжээ. Хүү гэртээ гүйн очоод ээжээсээ урт сайхан гэзгээ угаар нь хайчилж өгөхийг хүсэхэд; -Ээж нь хэсэг зуур цааргалав. Хүү ч гуйж гувшсаар урт сайхан гэзгийг нь угаар нь хайчлан аваад бүсгүйд авчирч өгчээ. Харин ээж нь “Эвий минь” хэмээн хүүгээ энхрийлсээр үлдэв. Хүүг очиход бүсгүй:

-Би чамд хамгийн сүүлчийн хүсэлтээ хэлье.Хэрэв энэ хүсэлтийг минь биелүүлвэл би чинийх болно гэв. Хүү ч түүний төлөө уулыг эргүүлж усыг ширгээхэд бэлэн байгаагаа хэлжээ. Бүсгүй:

-Тэгвэл чи ээжийнхээ халуун зүрхийг надад авч ир. Тэр цагт би чиний сэтгэлийг хүлээж авч энхэр чинь болно гэдгээ амлая гэж хэлэв. Дурлалдаа халуурсан хүү нь бодож сэтгэх тэнхэлгүй гэртээ хүрч ирээд ээжээсээ зүрхээ өгөхийг гуйв. Ээж нь энэ саналыг нь зөвшөөрч чадахгүйгээ хэлэхэд хүү нь өдөр шөнөгүй гуйж гувшсаар л байлаа. Ээж нь уйлан хайлан хүүгээсээ тэр эмэгтэйг мартахыг хүссэн боловч хүү нь “Түүнгүйгээр амьдарч, амьсгалж ч чадахгүй” гэдгээ хэлээд зүрхээ өгөөч хэмээн гуйсаар л байлаа. Сүүлдээ хүү нь хоол унднаас гаран хоног сарыг мартан алмайрсаар хэвтэрт орон бие нь мууджээ. Ээж нь хичнээн асран хайрласан ч хүү нь тэнхрэн босч ирэхгүй байлаа. Тэгээд нэгэн өдөр ээж нь хүүдээ зүрхээ өгөхөөр шийдсэнээ хэлээд: -Намайг амиа егүүтгэхэд чи миний цээжнээс зүрхийг минь сугалж аваарай, гэж захижээ. Хүү ч ээжийнхээ хэлснээр хүлээж байгаад халуун зүрхийг нь суга татан аваад бүсгүйдээ өгөхөөр хуул хад дов сондуулыг ч хайхралгүй гүйж явав. Ингэж гүйж яваад гэнэт хайрга чулуунд бүдрээд уначихжээ. Гэтэл ээжийнх нь зүрх  “Эвий минь, миний хүү бэртчихэв үү дээ” хэмээн уулга алдах сонсогджээ. Үүнийг дуулсан шулмас эхийн хайр гэдэг үнэхээр дийлдэшгүй хүчтэй болохыг мэдээд агаарт хий болон ууршиж, салхинд шороо болон хийсчихсэн гэдэг. Харин тэр үеэс хүү сохор дурлалын манангаас ухаан орон сэргээд, хайртай ээжийнхээ өмнө цайруулж болшгүй нүгэл үйлдсэнээ мэдэж гашуудан харамсаж ээжийгээ үгүйлэн санасаар нэгэн насыг зовж зүдрэн барсан юм гэнэ билээ.

 

 

 

 

Бичсэн: Temuulel | цаг: 16:10 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Ene buhen unen bolwuu
зүрх өвдөх bi hairtai huntei gehdee ter nadad yamar gedgiig bi medehgui bi zarimdaal sandag sanhaarai gunig torood hetsuu bi terniig ail 6 jiliin omno aldsan odoo bid 2 neg angi ter maan daanch teneg zantai uurlaal ineegeel bas nadruu zarimdaa hardag gehdee ter hairiin harts bish neg l sonin bi terniig zarimdaa nadtai uchiraagui bsan bol goe bhui yu gej boddog bi terniig martaj chadahgui bna nadad tuslaach
Бичсэн: Simon.World (зочин) цаг: 20:24, 2011-03-31 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax