2010-04-08
Цаг

Эрүүл мэнддээ хэрэгтэй зүйл хийхэд буруу цаг гэж байх уу? Байна. Эрүүл мэндэдээ санаа тавихад цаг хугацаа бол маш чухал. Бид орой болохоор унтаж, өглөө болоход босдогтой адил бид байгалиас заяасан тодорхой цаг хугацааны дагуу амьдардаг.

Тэгвэл дараах цаг, хугацааны дагуу ажилласнаар та эрүүл урт удаан амьдраад зогсохгүй, таны эрүүл мэндэдээ хйиж буй хүч хөдөлмөр үр дүнгээ харамгүй өгнө.

Өглөө

20 минут илүү унт. Та орой орноосоо босох тусам өдөржин сэргэлэн явах болно. 20, 30 минутаар илүү унтах нь хүртэл танд их эрч хүчийг авчирна. Учир нь бидний бие өглөө стрессийг үүсгэгч гормоныг устгадаг байна.

Лондонгийн их сургуулиас гаргасан судалгаагаар 5.30 минутын үед босдог хүн 10.30 минутаас хойш босдог хүнээс илүү их уурлаж ундууцдаг ба орой нервтэх нь их байдаг хэмээн баталжээ. Хачирхалтай нь хүн олон цаг унтахдаа бус харин өглөө орой босоход учир байдаг юм байна. Тэгэхээр та ажилдаа тохируулаад аль болох орой босохыг хичээгээрэй.

Жингээ үз. Шүршүүрт орсоны дараа, өглөөний цайгаа уухаас өмнө жингээ үзэх хэрэгтэй. Энэ үед таны жин яг үнэн зөв гарах болно. Мөн өглөө болгон жингээ үзэж хэвших нь хэт таргалалтаас урьдчилан сэргийлэх давуу талтай.

Өглөөний гэрэлд дулаац. Өглөөний нарны илч танд нойрыг тань хүргэдэг мелатониныг боловсрогдохыг зогсоодог тул та сэргэлэн цовоо болно гэсэн үг. Мөн нарнаас хүн Д витаминыг авдаг ба хорт хавдар, зүрхний өвчинөөс хамгаалдаг юм байна. Тиймээс өглөө босоод 10 минутыг өглөөний наранд зогсож өнгөрөөгөөрэй.

Хэрвээ та жингээ барьж байгаа бол өглөөний цай уу. Өглөө сэрэнгүүтээ 15-30 минутанд өглөөний цай уух, мөн өглөө 8 цагаас өмнө өглөөний цай уух нь жин нэмэхээс хамгаална. Хүн өглөөний цай уухгүй бол өлсөх ба түүнээсээ болоод хэт их иддэг. Амьдралдээр өглөөний цай уудаг хүмүүс уудаггүй хүмүүсээс 3 дахин жин багатай байдаг байна.

Өдөр

Унт. Өдөр зөвхөн хүүхдүүд унтах ёстой бишээ. Та ч мөн унтах хэрэгтэй. Учир нь 2 цагийн үед хүний бие орой унтах үеийхтэй адил сульддаг. Өөрийгөө сэргээх гэж кофе ууж байхаар 10 минут л унтчих. Өдөр хүн ердөө 10 минут унтахад л цовоо сэргэлэн болдог. Тиймээс сэрүүлэг тавиад унт.

Өдрийн хоолоо 2 удаагийн багахан зоогоор соль. Эхний хоолыг өглөөний цайнаас 3 цагийн дараа, харин дараагийн хоолыг түүнээс 3 цагийн дараа идэх хэрэгтэй. 2дох хоолийг өдрийн 2-3 цагийн хооронд идвэл сайн. Ингэж чадвал та ходоодны өвчинөөс холуур өнгөрч чадах болно.

Хөдөлгөөн хий. Оройны 5-6 цагийн хооронд дасгал хийхэд хамгийн тохиромжтой. Энэ үед таны биеийн халуун өглөөнийхөөс 2-3 гарудсаар нэмэгддэг учир таны булчингийн ажиллагаанууд сайн байж уян хатан байх болно. Мөн таны уушиг хүчил төрөгчийг ихээр идэвхтэй хэрэглэдэг учир дасгал хийхэд амар байж, дасгалын өгөх үр нөлөө сайн байх болно.

Орой

Орой болоход биеэ бэлтгэ. Орой унтах цагаасаа 3 цагийн өмнөөс ямар нэг дасгал хийхгүй байх хэрэгтэй. Таны бие амарч, унтах цаг боллоо гэдгийг мэдрэх ёстой. Унтахынхаа яг өмнө дасгал хийх нь биенд ачаалал өгж нойр хулжуулдагыг та санах хэрэгтэй. Мөн унтах цагаасаа 4 цагийн өмнөөс хоол идэхгүй байснаар та өөрийгөө ходоодны өвчин, ходоодны хямралаас хамгаалж чадах юм.

bedroomТанд өдөрт 7-8 цаг заавал унтахыг зөвлөж байна. Үүний тулд та орчиноо зөв бүрдүүлэх хэрэгтэй. Гэрэл нь анивчих гар утас, гадаа гэрэлтэх замын гэрэл, хажуу айлуудын гэрэл, чаг чаг дуугарах цаг, хажуу өрөөний гэрэл зэргээс нойроо хамгаалж, өрөөгөө аль болох харанхуй байлгах хэрэгтэй шүү. Хүний тархи харанхуй орчинд нойр хүргэх мелатонин гэгчийг ихээр ялгаруулдаг. Тэгэхээр та нойр тань хүрэхгүй үед өрөөгөө харанхуй болгох аргыг хэрэглэхэд гэмгүй л юм.

Унтахын өмнө шүршүүрт ор. Биеэ сайн гэгч нь арчаад өөрийн сонгосон хөлрөлтийн эсрэг бүтээгдэхүүнээ хэрэглэ. Шөнө хүний биеийн температур буурдаг учир таны бие хөлрөхгүй ба ингэснээр хөлрөлтийн эсрэг бүтээгдэхүүний орц найрлагууд илүү сайн үр дүнгээ өгөх боломжтой болдог байна. Ингээд л та эвгүй үнэрээсээ салж эхэлнэ дээ.

Харшилтай юу? Тэгвэл харшилаас хамгаалах эмээ уу. Харшил өглөө босох үеэр нилээд хүндрэл учруулж, зовиур үзүүлдэг. Тэгвэл та орой унтахаасаа өмнө харшилаас хамгаалах эмээ ууснаар өглөө босохдоо битүүрсэн хамартай босохгүй юм. Ихэнхдээ харшилын эмүүд нойр хүргэдгийг та бүхэн мэднэ. Орой унтахынхаа өмнө уух нь танд сайхан унтах боломжийг олгож болно шүү дээ.

Зүрх тань өвддөг бол аспиринийг орой уу. Сүүлийн үеийн судалгаагаар орой 11 цагийн үед уусан аспирины үйлчлэл өглөө 8 цагт уусан аспирины үйлчлэлээс хэд дахин илүү байдаг буюу цус харвах, зүрхний өвчинүүдээс илүү хамгаалдаг болохыг баталсан байна. Учир нь аспирин шөнө ялгарах даавруудыг багасгаж, бусад зүрхний өвчин үүсгэгч хүчин зүйлүүдээс хамгаалдаг гэнэ.

Хэзээ ажлаа төлөвлөх вэ?

Эмчтэйгээ хэзээ уулзах вэ?

Эмчид үзүүлж эмнэлгээр явахдаа бид өдрийн ихэнх цагийг алддаг. Тэгвэл бага зэрэг л эрт босчих. Тэгээд эмчийнхээ хамгийн эхний үйлчлүүлэгч бай. Эхний цагийг авахад болоо шүү дээ. Давуу тал нь үүгээр ч зогсохгүй. Өглөөний цагаар астматай хүний онош илүү зөв оношлогддог юм шүү.

Хагалгаанд орох гэж байна уу? Үд дундаас өмнө ор.

Хагалгаанд ороход хамгийн тохиромжтой үе бол өглөө. Та хүндрэл гарна гэж айх хэрэггүй. Судалгаагаар өдрийн 3-4 цагийн хооронд хийгдсэн хагалгааны ажил хүндрэлтэй болдог хэмээн гаргаж ирсэн байдаг юм байна. Үүнийг хүний анхаарал ихээр сарнихтай холбон тайлбарладагаас гадна үдээс хойш өвдөлт ихээр мэдрэгддэг гэжээ. Түүнчлэн бас нэг зөвлөмж бол өглөөний хагалгааны хамгийн ихэнд орж болохгүй явдал юм. 3-4 рт орох хэрэгтэй.  Яагаад? Эмч нар илүү сэргэг бас анхаарал нь төвлөрсөн байх болно.
Бас нэг зайлшгүй хэлэх ёстой зүйл бол амралтын өдрүүдэд хагалгаанд орохгүй байх. Сайн эмч нар амралтын өдрүүдэд төдийлэн эмнэлэг дээр өнжихгүй ба туршлага бага хэн нэгнийг орондоо оруулах магадлал их байдаг юм.

Ханиадны вакцин хэзээ хийлгэх вэ?

Ханиадны улирал 10 сараас 3 сарын хооронд үргэлжилдэг. Тиймээс 9, 10 сард вакцин хийлгэх хэрэгтэй. Вакцин  үр дүнгээ өгөж эхлэхэд 2 долоо хоног шаарддаг юм. Ингээд та ханиаднаас хамгаалагдана.

Арьсаа хэзээ арчилах ёстой вэ? Өвөл.

Арьсны эмчид үзүүлэх гэж байна уу? Тэгвэл өвөл үзүүл гэж зөвлөе. Энэ үед бүх зүйл оношлоход амар байж ямар нэг эндүүрэл гарахгүй. Зун нарнаас, хавар салхинаас үүдсэн арьсны толбо өвөл гэхэд арилдаг. Гэтэл бусад шалтгаанаас үүссэн арьсны толбо өвөл гэхэд тунаж үлдэх учир чухам юунаас үүдсэн арьсны өвчин болохыг мэдэхэд амар байдаг. Тиймээс таны арьсны өвчин оношлогдох нь гарцаагүй юм байна.

Бичсэн: Temuulel | цаг: 17:20 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant
idiomatic-dormant



:-)
 
xaax