2010-04-08
Англи хэлийг яавал сайн сурах вэ?

Гэтэл Англи хэлийг, ер нь аливаа гадаад хэлийг удаан хугацаанд, бие сэтгэлээ зовоож байж гайгүй хэмжээнд сурдаг. Хэлийг бүрэн төгс эзэмшинэ гэж байхгүй гэж боддог, яагаад гэвэл сурах тутам мэдэхгүй зүйлс гараад л байдаг. Тиймээс өөртөө шаардлагатай байгаа хэмжээндээ л сурахыг эхлээд зорих хэрэгтэй. Жишээ нь чи ажлын шаардлагаар Англи хэл сурах хэрэгтэй байна гэж бодьё. Тэгвэл чи яг ямар чиглэлээр Англи хэлийг ажил дээрээ түлхүү хэрэглэх хэрэгтэй болоод байна, тэрнийгээ л сур. Чи бизнес захиа юмуу эмайл Англи хэл дээр бичих хэрэгтэй болдог уу, хүмүүстэй Англиар ярих хэрэг гардаг уу, эсвэл ямар нэг бичиг, заавар орчуулах шаардлага гардаг уу гэдгээс шалтгаалаад ямар нэгэн дамжаанд суух эсвэл өөрөө бие дааж сурах уу гэдгээ шийд.
10 жилийн
өмнө бол Англи хэл бие дааж сурах бололцоо муу байлаа. Мэдээлэл, сурах бичиг, багш нар хомс, хаанаас, юу, яаж лавлах талаар асуух газар бага байсан одоо бол энэ их мэдээлэлийн дотроос өөртөө сайнийг нь сонгох л чухал болжээ. Англи хэлийг амжилттай хурдан сурахад өөрийн чинь уг хэлийг сурах хүсэл эрмэлзлэл, шаардлага 2 давхцсан, нас залуу байвал маш сайн нөлөө үзүүлдэг. Гэхдээ ямар ч насанд хэлийг сурч болно л доо. Зарим хүүүүд өөрийн биш эх эцгийн шаардлага хүслээр сурч байгаа учраас хэл сурахдаа хойрго залхуу байдаг. Зарим албан байгуулага сайн ажилтанаа хэл сур гээд зардлыг нь даагаад явуулдаг,гэтэл нөгөө сайн ажилтан маань хэл сурах шаардлагатай боловч хэцүү гээд шантардаг, сонирхол хүсэлгүй байдаг.

Чи гадаадад их дээд сургуульд сурахаар болоод Англи хэл хэлний шалгалтанд бэлтгэж байна гэж бодвол өөртөө л гол нь найд. Тэр шалгалтаар чи энд их дээд сургуульд сурахаар ирээд лекц ойлгоx, эссэ бичих чадвартай байгаа эсэхийг шалгаж байгаа болохоор Англи хэлний унших бичих чадвар дээрээ их анхаар. Намайг багшилж байхад оюутанууд Англиар ярихдаа муу гэж өөрсдийгөө дүгнэдэг байсан. Их дээд сургуульд чиний ярихыг биш унших бичих чадварыг чухалчилдаг.

Англи хэлийг сурахад миний бодлоор бол олон дамжаанд урт хугацаагаар суугаад хэрэггүй, яагаад гэвэл тэр бол мөнгөний бөгөөд цагийн гарз. Дамжаанд сурмаар байгаа бол сайн судалж сонгож байгаад чанартайд нь нэг улирал буюу нэг ээлжинд нь суугаад тэгээд өөрөө биеэ дайчилж сурсан нь дээр юм шиг санагддаг. Монголд байхад ихэнх хэлний дамжаа голдуу дүрэм, үгсийн сан сайжруулах тал дээр ажиллан, сонсох, унших дасгал сурах бичгээс хийдэг байсан, гэхдээ одоо ондоо болсон байхыг би үгүйсгэхгүй. Гэтэл сурах бичгийн хэл, амьдрал дээрх бодит Англи хэл 2 газар тэнгэр шиг хол зөрөөтэй. Тийм учраас хүмүүс анх гадаадад ирчихээд монголд Англи хэл сураад байсан байсан мөртлөө юу ч ойлгохгүй байна гэж ярьдаг.Энэ бол тэр хүмүүс хэл муу сурсан гэсэн үг огт биш, харин тийм бодит Англи хэлийг Монголд багш нар бараг заадаггүйд байгаа юм.Би ч гэсэн тийм багш нарын нэг байсандаа одоо харамсдаг.

 

 

 

Багш нар дүргүйдээ биш, тэгэж зааж чадахгүйдээ шалтгаан нь байсан.Яагаад гэвэл Англи хэлний багш нар гадагшаа яван мэдлэг боловсрол, ур чадвараа дээшлүүлэх боломж маш хомс байдгийг хэн хүнгүй мэднэ.

Тийм болохоор дамжаанд сууж Англи хэл сурахаас гадна өөрөөр яаж үр дүнтэй сурч болох вэ? Хамгийн сайн эх сурвалж бол интэрнэт байна. Эндээс одоо бид хүссэн мэдээлэл, ном сурах бичиг, онлайн Англи хэлний хичээлүүдийг үнэгүйгээр олж болно.Англиар ярих чадвараа дээшлүүлэх зорилготой бол Англи Америк хүмүүстэй ярилцах, тийм боломж олдохгүй бол ядаж л өөрөөсөө илүү Англиар яръдаг хэн нэгэнтэй ярьж дадлага хийх зугээр байдаг.өдөрт 20 салангид үг тогтоож байснаас 10-ыг өгүүлбэрт оруулаад цээжилсэн нь илүү үр дүнтэй байж мэднэ. Өргөн хэрэглээний 5000 үг гэж байдаг, тэрийг тогтоосон цагт хаана ч өөрийгөө ойлгуулж чадна гэж хэлний мэргэжилтэнүүд үздэг юм билээ. ТВ, радио үзэж сонсох бас хэрэгтэй, жишээ нь Англи кино үзэхдээ дор нь гүйж буй бичгин яриаг гүйцэж уншиж чадаж байвал унших сонсох чадал чинь сайжирч буйг үзүүлж байгаа юм.Караокэ-д Англи дуу дуулах нь нэмэртэй байдаг гэж зарим нь хэлдэг. Дуулах дуртай, ой тогтоолт сайтай хүнд магадгүй сайн арга ч байж мэдэх юм. Хэл сурахад яг тэр арга хамгийн сайн гэж хэлэх боломж муу, яагаад гэвэл хүн болгоны хэл сурах чадвар, арга барил ондоо байдаг. Хамгийн гол нь тууштай, тэвчээртэй байвал чи сурнаа.Би хэлний авъяас гэдэгт итгэдэггүй, харин оролдлоготой хүн сайн сурдаг гэдгийг олон хүний жишээнээс харж байлаа. Нэг их чухал биш боловч жаахан нүүрэмгий байх нь гадаад хэл сурахад эерэгээр нөлөөлөөд байх шиг санагддаг. Учир тэд эх хэлтэй хүмүүстэй ярихдаа эмээдэггүй, алдаа мадаг гаргахдаа зовдоггүй нь тэдэнд амжилт авчирдаг.

Англиар яаж хурдан ярьж сурах вэ?

Бидний амьдарч буй эрин зуунд англи хэлийг сурах мөн түүнчлэн өөр бусад гадаад хэл сурах нь зайлшгүй шаардлагатай болоод байна. Англи хэлгүйгээр одоо глобалчлагдаж байгаа ертөнцөд сурч ажиллаж амьдрах, мэдээлэлийг олж авахад бэрхшээлтэй болсон байна. Зөвхөн эх хэлээрээр эх сурвалж мэдээллийг олоход 10 мянган сонголт олно гэж бодоход гадаад хэлтэй хүн 100 мянгыг олох боломжтой гэсэн үг. Манай монголчуудын гадаад ертөнцтэй харилцах харилцаа улам өргөн цар хүрээтэй болж байна.За тэгээд хүн болгон Англи хэлийг хамгийн хурдан сурах талаар эрэл хайгуул хийж сурахыг хичээдэг. Гэтэл энэ нь бүтэшгүй зүйл юм. Мөн зарим нь тухайн оронд нь очоод хэдэн сар болчихвол л хэл сураад ирнэ гэж бодон нилээд цаг хугацаа зардал энерги зарцуулдаг боловч тодорхой үр дүн багатай ирээд санаагаар унан би ч ер нь хэлний авьяасгүй юм байна гэдэг ч юм уу эсвэл тэгээд шантраад орхичихдог тал байдаг. Хэл сурна гэдэг нь тоо бодож сурах болон түүх судлахтай адилгүй. Суралцагчаас нөр их хөдөлмөр зүтгэл, оролдлого, дадлага, цаг хугацаа шаарддаг болохыг амьдрал өнөөдөр харуулаад байна. Ер нь гадаад ямар нэгэн хэлийг эзэмшсэн хүн болгон үүнийг хэлэх байх л даа. Гэхдээ гадаад хэлийг хүн 100 хувь яг өөрийнхөө төрөлх хэл шиг эзэмшинэ гэдэг бол ховор зүйл шүү дээ. Хамгийн гол нь чөлөөтэй ярьж өөрийнхээ бодол санааг зөв илэрхийлж сурахад л байгаа юм.За ингээд Англи хэлээр чөлөөтэй ярьж сурахад хэрэг болох боловуу гээд хэдэн зөвлөмжийг та бүхэнд хүргэе.

 

 

 

Юуны түрүүнд хэлэндээ дасал болох.

1 . Ярианы дадлага сайн хийх

2 . Ярихаас бүү ич. Ичнэ гэдэг зүйл хэл сурч байгаа хүнд хамгийн том чөдөр тушаа гэдгийг сайн ойлго.

3 . Сайн ном, аудио хичээлтэй байх

4 . Аудио хичээлээ дахин дахин сонсож давтаж хэлэх, олон дахин давтаж хэлэх

5 . Англи хэл дээр энгийн хэллэгтэй уран зохиолын ном унших

6 . Англи хэл дээр кино үзэх

7 .Бүхэл бүтэн утга санаа агуулсан өгүүлбэр цээжил. Үг цээжлэх нь тийм ч оновчтой зүйл биш.

8 . Өөрөө өөртөө англи хэлний орчин бүрдүүл. Энэ нь өөрийнхөө орчин тойронд англи хэлний сурах бичиг эсвэл англи хэл дээр бичигдсэн уран зохиолын ном, дуу видео бичлэг зэргийг байнга байлга бас тэгээд түүнийгээ өдөр тутам хэрэглэж занш.

9 . Гадаад ертөнцтэй өөрийгөө холбож өг. Одоо үед маш олон англи хэл болон бусад хэлийг сурах үнэгүй вэбсайт байдаг болсон ба тэдгээрийн гишүүн болсноор бусад унаган хэлтэй болон бусад гадаад хэлийг сурч байгаа хүмүүстэй танилцаж болох ба тэдэнтэй мэдээлэл солилцох бүрэн боломжтой юм.

10 . Сургалтын төвд хандах

Яаж онц сурах вэ?

Сургалтын төвд хандахын хамгийн давуу тал нь багш чиний дуудлагыг засч зөв дуудаж сургахаас гадна таны хэл сурах хугацааг чинь богиносгож болох юм. За ингээд та бүхэнд хэл сурахад чинь амжилт хүсье.

Амьдралд суралцахын тулд юуны өмнө сургуульд сурах хэрэгтэй. Сургуульд зөвхөн хичээл сурах биш ангийнхан, ахлах ангийнхан, дүү нар, багш нар гээд маш олон хүнтэй харьцах ухаанд суралцдаг. Ирээдүйн амьдралд хүнтэй харьцаж сурсан урлаг асар их үүрэгтэй.

Дүнгийн хувьд багш нар түүний тусламжтай чиний амжилтыг тодорхойлж байдаг. Хожим том болоод амьдралын олон асуудал тулгарна. Гэтэл багшийн тавьсан дүн амьдралын шаардлагад хэр нийцэхийг чинь яг дүгнэсэн байдаг.

 

 

Онц сурахад саад болдог олон хүчин зүйл бий. Уйтгартай хичээл, хөөрхөн охин, оройн төлөвлөгөө, өглөөний хэрүүл гээд л. Онц сурахын тулд хамгийн гол нь хичээлдээ анхааралтай сууж сурах ёстой. Хэрэв хичээлдээ анхаардаггүй бол юунаас болоод ингэж байгаа шалтгааныг олж арилгах учиртай. Жишээ нь хөөрхөн охиноос болж байвал завсарлагаар уулзаж болзоо тавиарай. Хэрэв ээж аавын хэрүүлээс болж байвал энэ тухай итгэлт найздаа ярьж сэтгэлээ тайтгаруулж болно.

Хүүхдийн сурлагад муугаар нөлөөлдөг, улмаар онц сурахад саад болдог бас нэг зүйл нь ангийн хүүхдүүд нийлж нүд үзүүрлэх явдал юм. Бусдаас сайн ч бай, муу ч бай, нийлж нүд үзүүрлэж мэднэ. Энэ үед багш, эцэг эхдээ энэ тухай хэлж тэдний тусламжтай нүд үзүүрлэх явдлыг дарна.

Хэрэв хичнээн хичээгээд ч хичээлдээ анхаарч чадахгүй улмаар гэрийн даалгавраа хийж чадахгүй тэгээд дүн муудаж эхэлбэл заавал тусламж авах хэрэгтэй. Тусламж гэдэг нь давтлага авахыг хэлнэ. Давтлагыг оюутнууд, багш нар ба эсвэл онц сурдаг сурагчид тун сайн өгдөг. Гэхдээ давтлагыг тодорхой богино хугацаанд авч ойлгоогүй хичээл юмуу хоцрогдолоо нөхөх ба цаашид өөрөө хичээлдээ анхаарах хэрэгтэй.

Хэрэв онц сурахыг хүсч байвал хэзээ ч хичээл таслаж болохгүй.

Гэртээ хичээлээ хийхдээ заавал ширээний ард сууж хэн ч саад болохооргүй нөхцөлд хийнэ. Зарим хүүхэд хөгжим сонсдог нь тун буруу ба анхаарал төвлөрөхөд саад болдог.

Гэрийн даалгавар хийх ба хяналтын ажил болон шалгалтанд бэлдэх цагийн хувиар, төлөвлөгөө заавал гаргаарай. Хэрэв чи хэдэн өдөр ийм төлөвлөгөөний дагуу ажиллаж чадвал ирээдүйд бүх ажлаа төлөвлөн ажиллаж сурах болно.

                                                  IQ гэж юу вэ?

IQ гэж юу вэ? IQ нь англиар intelligence quotient буюу монголчилбол оюуны илтгэцvvр, оюуны хөгжлийн vзvvлэлт гэсэн vг. Өөрөөр хэлбэл, IQ нь тухайн хvvхдийн оюун ухааных нь ерөнхий хөгжил, боловсролын тvвшин, төрөлхийн өгөгдөхvvн, гоц авьяас чадвар зэргийг харуулдаг багц vзvvлэлт юм. Хvний оюуны чадавхийг илэрхийлдэг тестэн аргыг 1905 онд Францын эрдэмтэн А.Бине /Alfred Binet/ санаачилсан бөгөөд 1916 онд АНУ-ын Станфорд (Stanford)-ын их сургуулийн профессор нэртэй сэтгэл зvйч, сорил судлаач Л.Терман /Lewis Terman/ коэффициентээр илэрхийлэх аргыг олсон. Тэрээр 1926 онд АНУ-ын vндсэн иргэд болон АНУ-д цагаачлан суурьшсан итали, еврей хvмvvсийн оюуны хөгжлийг тусгай сорилоор оношлон судалж, сэтгэц судлалын шинжлэх ухаанд IQ, IQ тест гэсэн нэр томъёонуудыг оруулсан тvvхтэй. Vvнээс хойш өдгөөг хvртэл өндөр хөгжилтэй барууны орнуудад хvvхдийн нуугдмал гоц авьяас чадварыг илрvvлэх, оюун ухааны хөгжил, боловсролын тvвшин, сэтгэлгээ, сэтгэх хурд зэргийг нь хөгжvvлэхэд IQ тестийг өргөн хэрэглэх болсон.

 

 

 

 

Жишээ нь: Зохиолч Гётегийн IQ нь 210, хөгжмийн зохиолч Моцартын IQ нь 165, уран зураач Рембрандтын IQ нь 155 гэх мэт. Тvvгээр ч vл барам өндөр хөгжилтэй орнуудын алдартай корпорациуд ажилчин авахдаа IQ-г нь шалгаж авдаг болжээ.

Тухайлбал: Дэлхийн программ хангамжийн салбарт тэргvvлж буй Microsoft корпораци 120-с дээш IQ-тай программистыг ажилд авдаг байна. АНУ-н нэр хvндтэй их сургуулиудад элсэх vндсэн нөхцөл нь оюуны чадварын ерөнхий тестийн босго оноог давах буюу IQ өндөр байх явдал юм. Хvн төрөлхтний 0,4% нь 140-өөс дээш IQ-тай буюу сод ухаантай гений, 0,4% нь 60-аас доош IQ-тэй буюу оюун ухааны хомсдолтой бөгөөд бусад 99.2% нь оюуны чадварын хувьд ерөнхийдөө ижил гэдгийг эрдэмтэд тооцоолон гаргажээ. Гэтэл амьдрал дээр хvмvvс бид оюуны чадавхи, сэтгэлгээний соёл, аж амьдралаа зохион байгуулахдаа ихээхэн ялгаатай байдаг. Vvний ард тухайн хvн оюун ухаанаа яаж хөгжvvлсэнтэй холбогдох арга барилын ялгаа байгаа юм. Хvний бага залуу насанд оюуны чадвар хурдтай нэмэгддэг. Энэ vйл явц хvvхдийг 7-18 настай байх vед нь илvv их ажиглагддаг. Энэ vеийг "Хvvхдийн оюуны хөгжлийн нас" гэдэг. Оюуны хөгжлийн насандаа л оюун ухаанаа хөгжvvлбэл илvv vр нөлөөтэй.

Боловсрол ба сэтгэх чадварын хооронд их ялгаа байдаг. Боловсрол нь мэдлэгийн хураагдсан цогц бөгөөд харин оюуны сэтгэх чадвар нь тухайн хvний уураг тархины сэтгэн бодох vйл ажиллагааны онцгой хэлбэр юм. Хvний уураг тархи мэдээллийг хураах төдийгvй сэтгэн бодох vvрэгтэй. Боловсрол багатай атлаа тvргэн сэтгэдэг, уран цэцэн vгтэй, ухаалаг яриатай, аж амьдралаа сайхан төвхнvvлдэг хvмvvс байхад бас боловсролтой атлаа хэл ярианы хөгжил муу, сэтгэлгээ нь эмх цэгцгvй, амьдралын зохион байгуулалт муутай хvмvvс таардаг. Энэ бол боловсрол, оюун ухаан хоёрын ялгаатай гэдгийг харуулж байгаа баримт.XXI-р зууны Монголын иргэд оюунлаг сэтгэхvйтэй, өндөр IQ-тэй байх ёстой. Шинэ зуунд оюуны чадвар сэтгэлгээний хурд л тухайн хvний vндсэн хэмжvvр болно. Учир юун гэвэл шинэ зуун-мэдээлэл, оюуны эрин vе. Энэ зуунд бид оюунлаг хvнийг л шvтэж амьдарна.

IQ тест бий болсон түүх:Өөрийгөө танин мэдье гэж эртний грекчүүд бидэнд гэрээсэлжээ. Эртний грекчүүдийн бодож байсанчлан ийм мэдлэг нэг их ашиг тустай бус хэдий ч орчин үеийн сэтгэл зүйчдийн үзсэнээр одоогийн ихэнхи хүмүүс өөрсдийнхөө бие хүний чанар, темперамент, оюун ухааны чадвар, зан араншин, авъяас чадвар гэх мэт зүйлийг юу юунаас илүүтэй сонирхож явдаг гэнэ. Оюуны хөгжлийн түвшинг тогтоох анхны тестүүд бүр 100-аад жилийн өмнө үүсчээ. Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь өөр хоорондоо адилгүй шинжлэх ухааны хоёр салбарын дундаас төрсөн билээ.

Асуудлуудыг хангалттай дэвшүүлсэн философийг эцэг нь гэвэл судалгааны аргаар хангаж өгсөн физиологийг эх нь гэж хэлж болно. Оюун ухааныг хэмжих талаар ихээхэн сонирхож байсан боловч төдийлөн сайн үр дүнд хүрч чаддаггүй байсан ажээ. IQ-intelligence quotient буюу монголоор оюуны илтгэцүүр, оюун ухааны коэффициент гэсэн нэр томьёо ойлголтыг сэтгэлзүйн шинжлэх ухаанд анхлан Францын сэтгэл судлаач, сурган хүмүүжүүлэгч Альфред Бине оруулж ирсэн түүхтэй.

Оюун ухааны үйл ажиллагаа, түүний чадварыг тэдгээрийн ажиллагааг, илрүүлж чадахуйц тестээр хэмжих хэрэгтэй гэдэг нь хамгийн зөв бөгөөд энгийн зам байлаа. 1914 онд Францын боловсролын яамнаас оюуны хөгжлөөр хоцрогдсон хүүхдийн боловсролын асуудлааар тусгай комисс томилж, энэ зорилгоор Бине анхны тестүүдийг боловсруулжээ.

 

IQ нь хүний оюуны чадварыг илэрхийлэх тоон үзүүлэлт бөгөөд гоц авьяас чадвар, оюуны хөгжлийн түвшин, сэтгэх чадварыг харуулдаг. Францын засгийн газар уг эрдэмтэнд оюуны чадвар сул хүүхдийг нийгмээс ялган тусгаарлах үүрэг өгч үүний үндсэн дээр IQ тест зохиогдсон. Тэрээр өөрийн тестээр хамгийн муу сурлагатай гэсэн 50 хүүхдийг тус орны өнцөг булан бүрээс сонгон авч сургасан. Хоёр жилийн дараа түүний сургасан хүүхдүүд бусад хүүхдүүдээс дутахгүй ухаантай онц сайн сурдаг болсон билээ. Эндээс Бине нэг дүгнэлт хийсэн нь аливаа хүний төрөлхийн өгөгдөхүүн ерөнхийдөө ижил бөгөөд сайн муу сурах нь сурах арга барил болон багшийн заах арга барилаас шалтгаалах явдал гэсэн.

Түүний IQ тест энэ үеэс эхлэн дэлхийн олон оронд түгэж ихээхэн нэр хүндтэй болсноор барахгүй анхлан гарч байсан зорилго нь өөрчлөгдөж хүний ухаантай эсэхийг нь шалган тогтоодог гол хэмжүүр болсон байна. Бинегийн тест буй болсны дараа 1916 онд АНУ-ын Станфордын их сургуулийн профессор Левис Терман хүний IQ-г коэффициентээр илэрхийлэх аргыг олжээ.

IQ тестийг зохиохдоо хүнд байдаг ерөнхий гол чадваруудыг хамарсан бодлого дасгалуудыг оруулдаг. Жишээлбэл:

логиктой сэтгэх чадвар хэл ярианы чадвар буюу вербал сэтгэлгээ асуудлыг шийдэх болон бүтээлч чадвар орон зай, өнгө дүрсний буюу визуал сэтгэлгээ гэсэн дөрвөн гол чадварыг шалгаж IQ-г тогтоодог.

IQ тест нь оюуны чадварыг бодитой тогтоодог. Таны тестэнд үзүүлсэн IQ оноо хэр бодитойгийн тухай авч үзье. Шулуухан хэлэхэд эхнээсээ л шүүмжлэлтэй байнга тулгардаг зүйл гэвэл энэ л байх. Оюун ухааны мөн чанарын тухай үзэл бодлын зөрөө мэргэжлийн бус хүмүүсийн дунд мэргэжлийн хүмүүсийнхээс их байдаг. Оюун ухааны төвшинг үнэлдэг хэмжүүр үнэхээрийн байдаг юм бол тест ямар ч хэрэггүй байхсан гэж тэдэнд хандаж хэлмээр байна.

Оюуны өндөр хөгжилтэй хүмүүс бусад хүмүүстэй зэрэгцэн суугаад ухаан шаардсан дасгал даалгавруудыг илүү сайн боддог гэдэгтэй бүгд санал нийлэх байх. Тухайлбал шинэ зүйл сурахтай холбоотой бүх үйл цоо шинэ баримт зарчмуудыг сэтгэн гаргах, түүнийгээ шинэ нөхцөл байдалд уялдуулан хэрэглэх гарт байгаа баримтыг нэгтгэн зүй тогтлыг илрүүлэх гэх мэтийн оюуны үйлдлүүдийг нэрлэж болно. Эдгээр чадварууд сурах үйл ажиллагаанд зайлшгүй хэрэгтэй.

Суралцагчийн хэр амжилттай сурсныг шалгалт авч тодорхойлдог. Шалгалтанд хэр амжилттай дүн үзүүүлэх нь олон хүчин зүйлсээс шалтгаалах боловч шалгалтанд үзүүлж байгаа дүн ба IQ-ийн хооронд шууд хамааралтай байдаг байна. Хэрэв ийм хамаарал байгаагүй бол IQ тест авч дараа нь тэднийг төгсөх үеийн амжилттай нь харьцуулах судалгааг олон жилийн туршид хийсний дүнд сайн дүнтэй төгсөж байгаа төгсөгчийн анх дээд сургуульд элсэж байх үеийн IQ тестийн оноо, сайн дүнтэй төгсөж чадаагүй төгсөгчийнхөөс 10 нэгжэээр өндөр, дипломтой төгсөгчийнх дипломгүй төгсөгчийнхөөс 15 нэгжээр өндөр байдгийг тогтоожээ.

 

IQ нь 115 хүрээгүй хүүхэд чанартай дээд сургуульд элсэж чадсан тохиолдол бараг байхгүй байв(АНУ-д хийгдсэн судалгаагаар). Энэ бол IQ тест хүний жинхэнэ оюуны чадварыг амжилттай хэмжиж чадаж байгааг харуулж байна. Ярилцлагын арга хэрэглэн сонгон шалгаруулалт хийх нь тийм ч шилдэг сайн арга биш. Туршлагатай шалгагчдын IQ тест хэрэглэхгүйгээр хийсэн урьдчилсан дүгнэлт субъектив агуулга ихтэйгээсээ болж тэр бүр онож чаддаггүй нь олон удаа нотлогджээ.

Сурагчийг дунд сургуулийн багш нь л жинхэнэ зөв дүгнэж чадна гэж олон хүмүүс ярьдаг. Үнэхээрийн сурагчдын IQ тестэнд авсан оноо ба багшийн үнэлгээ хоёр нилээн ойролцоо байдаг байна. IQ тестийн үзүүлэлт нь багшийн үнэлгээ болон шалгалтанд авсан оноотой зөрж байгаа тохиолдлуудыг сонирхож үзэхдээ дараахи хэдэн хүчин зүйлийг тооцох хэрэгтэй. Сурагчдын авъяас чадварын тухай багшийн дүгнэлт нь тухайн багшийн заадаг хичээлээс ихэнхидээ хамаардаг. Баяр гэдэг хүүхэд хэлэнд сонирхолтой, англи хэлний хичээлдээ онц дүн авдаг учраас англи хэлний багш түүнийг өндрөөр үнэлнэ., гэвч Баяр математикт дургүй учраас математикийн багш түүнийг чадвар султай гэж дүгнэнэ. Гэтэл Баяртай адилхан IQ-тэй Цэнгэлийн хувьд бүх зүйлс эсрэгээр, Цэнгэл тоо бодох дуртай харин хэлэнд дургүй. IQ тест нь иймэрхүү субъектив үнэлгээнээс зайлсхийхэд тустай.

Суралцагч оюун ухаан муутайдаа биш харин тэвчээртэй ном үзэн сууж сураагүйгээсээ болж шалгалтанд муу дүн үзүүлж болно. Хүний тэвчээр, шаргуу зан оюуны чадвараас үл хамаарна. IQ тестэнд хувь хүний эдгээр чанарыг шалгадаггүй. Энэ нь халууны шилээр хүний биеийн өндөр, жин, даралтыг хэмжиж болдоггүйтэй адил юм. Хүүхдийн оюуны чадвар, тэвчээртэй шаргуу зан, сэтгэлээр унадаггүй өөдрөг байдал гэсэн 3 чанарыг зэрэг шалгадаг тест байдаг гэж үзье. Хэрэв Баярын оноо энэ тестээр 90 г арчээ гэж үзвэл Баяр оюун ухааны хөгжлийн хувьд бага зэрэг хоцорсон, тэвчээр сайтай, сэтгэл санаагаар унахдаа ховор гэх юм уу аль эсвэл Баяр оюуны хөгжил сайтай, гэвч хэт мэдрэмтгий, тэвчээр муутай гэх мэтийн таамаг хэлж болох байлаа. Гэвч эдгээр 3 чанарыг тус тусад нь шалгасан нь хавьгүй илүү үр дүнтэй.

IQ тестийн дүн бусад үнэлгээтэй зөрөх бас нэг шалтгаан нь дур сонирхолтой холбоотой. Морийг ус руу хөтөлж авчирч болох боловч ус уулгах хэцүү байдагтай адил хүүхдийг хичээлд суулгаж болох боловч юм сургах бас л хэцүү. Тестийг эсэргүүцэн шүүмжлэгчид Уинстон Черчилл дунд сургуульд муу сурдаг байсан, тэрээр IQ тестэнд өөдтэй дүн авахгүй л байсан байх, гэтэл Черчиллийн амьдралдаа хийсэн ахиц дэвшил нь IQ тест ямар ч хэрэггүй гэдгийг баталж байна гэцгээдэг.

 

Хэдийгээр Черчилл ямар ч тест өгөөгүй, тест өгсөн бол ямар үзүүлэлт гарах байсныг бид мэдэхгүй боловч тэр нөхдүүдийн үзэж байгаагаар Черчилл боловсрол эзэмших гэж чадах ядахаараа зүтгэж байсан гэнэ. Түүний намтрыг уншаад үзэхэд байдал шал эсрэгээр байсан гэдэг юм билээ.

Ер нь оюуны хөгжлөөр бусдаас түрүүлсэн хүүхдүүд дунд зэргийн хүүхдүүдэд зориулсан хичээлээс залхаж, өөрийн сонирхсон зүйлдээ л анхаарлаа төвлөрүүлдэг. Тийм хүүхдүүд шалгалтан дээр өөдтэй дүн үзүүлдэггүй боловч хэрэгцээ шаардлага тулгарангуут алдсанааа тэр дор нь нөхөн авч чаддаг.

 

 Ийм байдал амьдрал дээр үргэлж байдаггүй ч сэдэл дутагдсанаас юм уу аль эсвэл сэдэл байхгүй байснаас амжилтанд хүрч чадаагүй авъяас чадвартай хүмүүс хаа сайгүй тааралддаг билээ. Сурлагын амжилт ба IQ хоёрын зөрөөний ийм хэдэн шалтгаан байж болох боловч өөрийнхөө дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглахад саад болдог бусад шалтгаанууд байдаг.

Их өндөр IQ-тэй боловч дээд сургуулиа төгсөж чадаагүй оюутнуудаас бид цөөн хэдийг таамгаар сугалан авч үзсэн. Оюутан Т-ийн IQ 142, шалгалтандаа олон удаа унасан. Түүний эцэг нас барсан учир ээж дүү хоёроо тэжээж, өөрийнхөө сургалтын төлбөрийг олохын тулд шөнийн цагаар ажилладаг байв. Хичээлээ давтах, амрах цаг түүнд бараг байсангүй. Оюутан Д-ийн IQ - 146 Тэр онц сурдаг байсан боловч гар утас хулгайлсан хэрэгт сэжиглэгдэж сургуулиас хөөгджээ. Иймэрхүү жишээ маш олныг дурдаж болно.

IQ багатай зарим хүмүүс сайн сурах тохиолдлууд байдаг. Гэвч тэд өндөр амжилт гаргах нь маш ховор. Оюуны чадвар сайтай байх нь амжилттай сурахын зайлшгүй нөхцөл, түүнийг бусад ямар ч чанар орлож чадахгүй. Гэхдээ хүрэлцээтэй нөхцөл биш, оюуны өндөр чадвартай хүн өөрийн хувийн чанараас болох юм уу аль эсвэл амьдралын олон нугачааны дунд алдаж авъяас чадвараа ашиглаж чадахгүй үрэгдэж болно. Хүний оюуны чадвараас бусад чанарын заримыг огт хэмжиж болдоггүй, заримыг нь зөвхөн ойролцоогор хэмжиж болдог. Энэ бүх шалтгаанууд нийлээд IQ тестийн урьдчилдан таамаглах ач хологдлыг бууруулж байгаа юм.

Зарим хүн сурагчийн оюуны чадварыг IQ тест биш харин зөвхөн багш нар нь л зөв үнэлж чадна гэдэг. Үгүй гэж хариулъя. АНУ-ын зэвсэгт хүчинд IQ тест болон бусад чадварын тестийг нэг хэсэг өргөнөөр ашиглаж байв. АНУ-д бүр Дэлхийн I дайны үеэс Бинегийн тестийг эхлээд ганцаарчилсан хэлбэрээр ашиглаж байв. Эдгээр тестийн гол зорилго нь чадвар сайтай, цэргийн албан хаагчдаас офицерүүдийг сонгон шалгаруулж сургах байлаа. Үр дүн нь хэний ч нүдэнд ил байсан учраас барууны бүх орнуудад тестийг хэрэглэж эхэлжээ. Одоо ч гэсэн цэргийн янз бүрийн мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулахдаа тестийн аргыг хэрэглэж байна. Нисэгчдийг бэлтгэх сургуульд IQ тестээс гадна өөр бас тестүүд хэрэглэдэг байсныг дурдая.

 

Нэгэн судалгааг Дэлхийн II дайны үед АНУ-д хйисэн байна. Энэ судалгаанд тестэнд 140-өөс дээш оноо авсан цэргийн албан хаагчдаас 90% нь офицер болсон, 110-аас доош оноо авсан албан хаагчдаас 50 хүрэхгүй хувь нь офицер болсон байв. Нисэгчдийг бэлтгэх сургуулийн 9-р зэрэглэл буюу хамгийн өндөр оноо авсан албан хаагчдын 4% нь нисэгч болж чадаагүй байхад 1-р зэрэглэл буюу хамгийн бага оноо авсан албан хаагчдын 77% нь нисэгч болж чадаагүй байна. Эндээс үзэхэд тестэнд үзүүлсэн оноо ихсэх тусам амжилт гаргах магадлал өндөр болж байна. Энд харагдаж байгаа зүй тогтол гүнзгий сэтгэгдэл төрүүлж байгаа байх, гэвч зарим хэрсүү уншигч яагаад зарим нэгэн газар зөрөөтэй байдал ажиглагдаад байгаагийн учрыг гайхаж байж магадгүй. Шалгуур, тест хоёр уялдаж байхын тулд аль аль нь ямар ч дутагдалгүй байх ёстой. Дээрхи хоёр судалгаанд эхнийхэд нь офицер болж чадах эсэх, хоёр дахид нь нисэгч болж чадах эсэх гэсэн хоёр өөр амжиллтын шалгуурууд байлаа. Эдгээр шалгуурууд төгс биш бөгөөд ихээхэн дутагдалтай гэдгийг хялбархан баталж болно. Жишээлбэл, цэргийн албан хаагч офицерийн шалгаруулалтын нэг комиссоор ороод тэнцэж байхад өөр нэг комиссоор ороод тэнцэхгүй байж болно.

 

 Түүнчлэн нисэхийн сонсогч нэг хүнийг дагалдаад амжилттай сурдаг, өөр хүнийг дагалдахаараа муу сурдаг байж болно. Гэх мэтчилэн бусад хүчин зүйлсийг дурдаад байж болох боловч мэргэжлийн хэт их нэр томъёо орчих гээд байна. Ер нь нарийн судалгаануудаас үзэхэд шалгуур тест хоёр уялдахгүй байгаагийн шалтгаан нь ихэнхидээ тестэнд биш, харин үнэлгээний шалгуурт байдаг ажээ. Ийнхүү IQ тест цэргийн салбарт ч үр дүнгээ өгч байна. Цэргийн дарга, нисгэгч нарт оюуны чадвараас гадна өөр олон чадвар зайлшгүй хэрэгтэй боловч анхдагч шалгаруулалт хийхэд IQ тест үнэхээрийн үнэлж баршгүй ач холбогдолтой болох нь батлагджээ.

Англи хэл сурч ядан яваа эрхэм танаа

Хамгийн тvрvvнд аль болох олон vг тогтоож авахыг хичээ. Тэгээд зөв дуудлагыг нь ягштал мэдэж ав. Буруу дуудаж сурвал таны яриаг хvн ойлгож чадахгvй. Хvнээс асуухаас илvv толь бичгээс дуудлагыг нь хар.

Эсвэл англи, америк иргэдээс асууж ав. Дэлхийн олон орны иргэд англи хэлийг нэлээд “эвдэж” ярьдаг. Ялангуяа мексик, израйль, хятад хvмvvсийн дуудлага яггvй хазгай байх нь элбэг. Англи яриаг BBC, Voice of America (VOA), Arirang, National Geographic Chanel зэрэг олон сувгаас сонсож болно. Дуудлага хичнээн чухал байдаг талаар ганц жишээ татъя. Миний нэг америк танил маань надад нэгэн удаа “Осондош”, “Осондош” гээд, осолгvй л монгол хvний нэр хэлээд байлаа. Гэтэл би ойлгодоггvй. Хэд дахин хэлvvллээ. Дахин ахин хэлvvлж ядаад цаас vзэг гарган өгвөл өнөөх маань “Лувсандаш” гэж бичсэн. Эндээс та анзаараа биз ээ.

Англи хэл сурЧ Яах юм, цаашаа

Ингэж боддог хvмvvс бий. Бололгvй яах вэ, тэдний л эрх. Гэхдээ та байгууллага, анги дотроо хамгийн хойно хоцорч, хамгийн тvрvvнд заазлагдах осол бий. Танд Англи, эсвэл АНУ, Япон, өөр хаа ч юм, сар, эсвэл жилээр сурах, мэргэжлээ дээшлvvлэх алтан боломж олдож гэж бодъё. Бvх зардлыг гадныхан дааж, бас сар бvр 500-1000 долларын тэтгэлэг өгнө гэж бодъё. Та мэргэжилдээ маш сайн, ажлын газартаа дээгvvрт ордог байж. Гэвч та англи хэлээр лекц сонсоод ойлгох, мэргэжлийн номуудаа ашиглах чадваргvй байсан учир танаас мэргэжилдээ хавьгvй тааруу ч хэл сайтай өөр хvн гадаад оронд одож, та хоцрох нь бараг л гарцаагvй.Өнөөдөр их, дээд боловсрол эзэмшигчдийн 80-аас багагvй хувь нь зөвхөн монгол хэл дээр гарсан сурах бичгvvдийг судалж байх шиг. Зvй нь бол дэлхийн шилдэг их дээд сургуульд хэрэглэж байгаа сурах бичгvvдийг англи хэл дээр нь судалж, эсвэл Билл Гейтсийн “Сэтгэлгээний хурдаар хийх бизнес” ч юмуу саяхан сансрын хиймэл дагуулыг устгаж дэлхийд шуугиан тарьсан хятад инженерийн бvтээлийг судлахад англи хэл яах аргагvй чухал болчихлоо.

АлхгVй хVн ганц хадаас Ч дийлэхгVй

Хэл сурах гол зэмсэг-алх бол сайн толь бичиг. Манайхан “Алтангэрэлийн толь” гэхээр андахгvй. Оюутнуудын 80-90 хувь нь энэ толийг ашиглаж, англи хэлний мэдлэг сайтай 10-20 хувь нь л англи vгийг англиар тайлбарласан толь хэрэглэж байгаа болов уу. Гэвч Алтангэрэлийн толь бичгийн vгийн тоо 30 гаруй мянга буй нь цөөдөж, TOEFL, IELTS-д бэлдэх хvний хэрэгцээ хангадаггvй. Oxford, Longman-ий дундаж толь 45-100 мянган vгтэй байдаг учир баргийн ховор, хуучин, нарийн мэргэжлийн vгсийн тайлбарыг олж болдог.



Хэл сурах дӨт зам гэж юу вэ?

“Чадах хэрээр их унш”

/Read as much as you can/ гэж TOEFL-ийн америк багш нар “vгийн баялаг нэмэгдvvлэх хамгийн гол арга” хэмээн номондоо зөвлөн бичсэн байдаг. Зарим хvн өдөр бvр нэг цагийг англи хэл сурахад зориулж, vvндээ сэтгэл ханасан явдаг. Гэтэл барууны шилдэг багш нар бол “Чадах чинээгээрээ их цагийг зарцуул” гэж зөвлөж байна. Иймээс та нэг биш, боломжтой vедээ 6, 8, 10 цаг ч зарцуулж болно шvv дээ. Vvнийг бичигч би ч өдөр бvр зарцуу­лах цагаа ихэсгэж байж л англи, орос ном уншиж сурсан. Тийм дааж давшгvй хэцvv зvйл огт биш юм билээ.

Гадаад хэлийг шууд дvрмээс эхлэн заах нь баргийн тэвчээртэй хvнийг уйдуулж мохоочихдог. Иймээс сонсох, ярих, унших, бичих харьцааг тухайн оюутанд тэнцвэртэй барьж, оновчтой тохируулан сургах нь багшийн гол эрдэм байх ёстой мэт.

Орчин vед англи хэл дээр хялбаршуулсан номуудыг Easy start -200 vгтэй, beginner 300, elementary 600-1000, pre-intermediate 1500, intermediate 1700, upper intermediate 2300, advanced 3000 орчим vгтэйгээр гадаадын хэвлэлийн газрууд гаргаж байна. Даанч Монголд бараг орж ирдэггvй.

Англи хэл суръя гэж шийдсэн, ажилсаг хvн бол 200-хан vгтэй, зурагтай номыг толь бичиг ашиглан ганц цагийн дотор уншчих боломжтой. Тэгснээр англи vгvvд мартагдашгvй хоногшиж, хvн өөрөө анхны номоо уншин урамшиж, дараагийн номыг унших, тvвшнээ ахиулах тэмvvлэлтэй болдог. Ер нь дотоод сэтгэлийн хvчтэй тэмvvлэл байхгvй бол хэл сурна гэж бараг vгvй юм.

Дараа нь 300, 600, эцэст нь 3000 vгтэй ном уншиж сурсан хvн толь бичгээ ашиглаад ямар ч шинжлэх ухааны ном бvтээл унших суурь чадвартай болдог. Хэл сурах дөт зам гэдэг энэ л юм. Ихэнх хvмvvс нэг сайн багшид мөнгө өгөөд л, тэр багш л сургаж өгөх юм шиг санадаг. Гэтэл хэлийг хvн өөрөө л сурдаг. Мэдээж, сайн багш гараас нь хөтөлнө л дөө.

Ном, сурах бичгийг сонгохдоо болж өгвөл Англи, Америк, Кембриж, Оксфордын их сургуульд хэвлэгд­сэнийг нь олж ав. Алдаа эндэл бараг байдаггvй, итгэл даадаг. Танд ойлгомжтой, бие даан хийхэд эвтэйхэн, өгөөжтэй номыг сонгохыг хичээ.

TOEFL хэцVV юу?

Яггvй боловч маш сайхан сонирхолтой шалгалт. TOEFL гэдэг нь “Test of English as a foreign language” буюу товчдоо бол англи хэлний чадвар шалгах тестийг нэрлэдэг, 150 орчим асуулттай, хоёр цаг гаруй сууж хийдэг, 140 долларын төлбөртэй, мате­риалыг АНУ-д хянадаг, интернэтээр авдаг шалгалтын дээд оноо нь 120, англи хэлээр ярьдаг орнуудын их дээд сургуульд сурч тэнцэнэ гэдгийг харуулдаг шалгалт юм. Англиар ярих чадвар, дvрмийн мэдлэг, англи өгvvлбэрийн алдааг олох, англи яриаг сонсоод ойлгох, текстийг тольгvйгээр уншиж ойлгох, зохион бичих чадвар зэргийг шалгаж, томъёоны дагуу маш шударга оноо өгдөг. Таны оноог зөвхөн танд л шуудангаар ирvvлж, нууцыг тань хvндэлнэ.

 

 Дэлгэрэнгvй мэдээлэл бvхий эмхэтгэлийг Соёлын төв өргөөнд байрлах Боловсролын зөвлөгөө мэдээллийн төвөөс төлбөргvй тараадаг.

Хоёр жилийн өмнө “Абсолют” хэлний төвийн урилгаар TOEFL тvвшин тогтоох шалгалтыг хэдэн сар авах завшаан тохиосон юм. Хуулна гэдэг хvй нэгдлийн ойлголт TOEFL-д огт байдаггvй. Өөрийнхөө тvвшнийг vнэнээр нь мэдэх гэдэг учраас ямар ч хvн хуулна, хажуу тийш харна гэж байхгvй. Тэр vед TOEFL-н дээд оноо нь 677 байж. Монголд 650 авсан хvн над хоёр, гуравхан л таарсан. Шалгуулдаг байсан 150 хvнээс ихэнх нь 360-470 орчим оноотой, 500-аас дээш хорь гаруй, 600 хvрдэг нь дөрөв, тав орчим байв. Ер нь 550-иас дээш оноо авахад яггvй. Уйгагvй хөдөлмөрч, нэлээд өндөр чадвартай, хорь орчим мянгаас доошгvй vг мэддэг, сонсох ойлгох хурд өндөр байх ёстой.

Та гадагш явах зорилгогvй хvн бол 35 доллар төлөөд Institutional TOEFL өгөөд англи хэлний чадварын тvвшнээ тогтоолгочих. Учир нь өнөө vед Улаанбаатар хотод ажилд ороход энэ шалгалтын дvнгийн хуудсыг хэлний боловсролтой хvмvvс зохих ёсоор vнэлж ажилд авдаг боллоо.

Ямар ном, багшийг сонгох вэ?

Бие даан сурах хvн бол Headway, Interchange 1-3 дажгvй. Энэ хоёр ном нэлээд олон жил хэрэглэгдэж байгаа учраас зарим хvн уйдаж байж болох. Гэхдээ бvрэн судалбал intermediate тvвшинд хvрч болно. Одоо бол Enterprise 1, 2, 3, 4 багц ном аргагvй толгой цохиж байна. Сурах бичгийн зэрэгцээ vгийн сангаа аль болох баяжуулахын тулд эхлээд хялбаршуулсан ном олж унш. Бие даан орчуулаад сайн багшаар хянуулж vз. Хэлний төвд сурах гэж байгаа бол эхлээд хичээлд нь сууж vз. Өгөөжтэй байвал тэр багшаа сонгож болно. Ихэнх хvмvvс шууд л хэдэн сарын төлбөрөө хийчихдэг, гэтэл багш, хичээл нь таалагдахгvй бол хэцvvдэж цаг, мөнгөний гарз болдог.Сvvлийн vед “Англи хэлний жинхэнэ хар ярианд су­ралц” хэмээн их рекламдах боллоо. Гэтэл монгол хэлний хар ярианы vгс гэвэл бvдvvлэг, марзан, этгээд vгс байх уу? “Яг ш дээ, харагдаач, хулхидах, хошгируулах” гэх мэтийн vгс. Гэтэл залуус хvvхдэд заавал ийм юмсыг нь сургаж яах юм? Ном борлуулах гэж ядсан ганц хоёр хvнд л ашигтай, олон нийтэд бол мэдээж сөрөг нөлөөтэй. Ингэж ярихад англи, америк хvмvvст соёл муутайгаа харуулж таарна. “Хар ярианы vгс” гэдгээр өвөрмөц хэллэгvvдийг хэлж байгаа бол заавал “хар” хэмээх тааруу vгээр нэрлэх нь соёлтой хvмvvст гологддогийг зарим хvмvvс хэлдэг.
Англи хэл сурахаар шийдээ юу? Сайн байна. Яаж Англи хэл сурвал дээр вэ? Уншаад байгаарай…Эхлээд яаж сурдагг
үйг нь хэлье. Англи хэлийг сургалтанд сууж сурдаггүй юм! Үг цээжилж сурдаггүй юм! Дүрэм үзэж сурдаггүй юм! Гайхаж байна уу? Таны хийдэг бүгд чад уу? Монголд хүмүүс англи хэл сурч байгаа нь энэ гээд баахан хичээл заалгадаг. Бөөн дүрэм үзнэ, тэгээд баахан үг цээжилнэ. Сургуулиа төгслөө. Олон үг мэднэ. Дүрмээ мэднэ. Тэгсэн мөртлөнгөөсөө нөгөө “сурсан” хэлээ мэддэггүй. Англиар ярьж чадах уу? Чадахгүй. Бичиж чадах уу? Чадахгүй. Америкийн харуудын ярьж байгааг сонсоод ойх уу? Ойхгүй. Англи хэл дээр ном уншаад ойх уу? Ойхгүй. Нэг иймэрхүү. Хар мянган үг, дүрэм мэддэг хүн яагаад англиар чөлөөтэй ярьж, уншиж, сонсож, бичиж чадахгүй байна вэ? Тэр хар мянган үг, дүрэм чинь ХАНГАЛТГҮЙ гэсэн үг.Тэгвэл англи хэлийг яаж сурвал дээр гэж? Англи хэл дээр кино үз! Сонирхдог номоо унш! Найз нартайгаа англиар буу хал. Дуртай юмаа хий л дээ! Үг цээжилж, дүрэм үзэж, сургуульд явахаас л хамаагүй сонирхолтой байгаа биз дээ? За намайг буруугаар битгий ойлгоорой. Би огт битгий дүрэм үз, огт битгий үг цээжил гэж хэлээгүй шүү. Эдгээрийг чинь хангалтгүй л гэсэн.

 

Хэл сурах нь байна уу, хөл бөмбөг тоглож сурах нь байна уу, ер нь ямарваа нэгэн юмыг хүн хийж байж сурдаг. Гадаа гараад шороон дээр бөмбөгтэй гүйж байж л хүн хөл бөмбөгчин болно. Хөл бөмбөг тоглохгүй, зүгээр л хөл бөмбөгийн тактик, арга барилыг ном үзээд судалсан хүн хэзээ ч талбай дээр гараад хөл бөмбөг тоглож чадахгүй. Өөрөөр хэлбэл практик дээр л ямарваа нэгэн юмыг хийж чадахгүй бол тэр хүн хичнээн онол мэддэг байгаад нэмэргүй.

Дүрэм үзээд, үг цээжилсэн хүн зөвхөн онолыг нь сурчихаад практикийг нь хаячихсан гэсэн үг. Та практик дээр англи хэлийг хэрэглэж байж л англи хэлийг сурна. Англиар уншиж, ярьж, сонсож, бичиж байж л англи хэлийг сурна. Өөр яагаад ч нэмэргүй. Англи хэлийг хэрэглээд байхаар аяндаа үг, дүрэм чинь ороод ирнэ. Монгол хэлээрээ ярихдаа бид нар дүрэм боддоггүй шиг англи хэлний дүрэм ч гэсэн таньд ямар ч хэрэггүй болно. Харин Англиар ярихгүй, сонсохгүй, уншихгүй, бичихгүй бол та англи хэлний хар мянган үг, дүрэм цээжлээд нэмэргүй. Ийм л байна.

Xүүхдүүд англи хэлтэй найз байхгүй, англи ном байхгүй, англи хэл дээр кино байхгүй гээд эхэлдэг. Байхгүй байхгүй гээд л байвал хэзээ ч анлги хэл сурахгүй шүү! Байлгахын төлөө яв л даа! Найзуудаасаа англи хэл дээр гардаг кино хай л даа. Ажил хийж мөнгө олоод гэртээ кабелийн телевиз тавиулаад Star Movies, Star World, CNN, Fox News (Eagle TV-ээр гарна), National Geographic, A1, BBC г.м. – ийн англи хэл дээрх сувгуудийг үзэхгүй юу! Ном олдохгүй гэж худлаа. Миний мэдэхийн хоёр ч англи хэлний номын сан байна. Нэг нь Соёлын төв өргөөнд байдаг Соросын номын сан, нөгөөх нь Нацагдоржын номын санд байдаг Америкийн төв ч билүү, тэр газар. Тэнд гайгүй номнууд байна лээ. Ер нь интернэт байхад англи хэл дээр унших материал олдохгүй байна гэдэг бол “Би мэлхийний махтай хуушуур идмээр байна” гэдэг шиг үлгэр!

Зарим хүмүүс англи дээр ном унших гэхээр ойлгохгүй байна гэдэг. Хүн чинь юмыг нэг өдрийн дотор шууд сурчихна гэж байхгүй. Чи нэг өдрийн дотор гитар сурж чадах уу? Чадахгүй. Яадаг билээ? Олон жил эхнээс нь эхлээд л давтсаар байж л сурдаг. Яг тэрэн шиг англи хэл дээр шууд ном уншаад бүгдийг нь ойлгоод эхлэнэ гэж байхгүй. Ном уншиж суръя л гэж бодож байгаа бол олон жил оролдсоор байгаад л сурна.

Мэдээж ном унших гэж байгаа хүн огт ABC-гүй байж болохгүй. Жаахан юм мэддэг байх хэрэгтэй. За тэгээд номоо ингэж унш: диван дээр тухалж аваад, номоо дэлгээд унших гээд үз. Чи бараг юу ч ойлгохгүй. Ойлгохгүй ч гэсэн уншаад л бай. Тэгсээр байгаад 10 өгүүлбэрээс 1-г нь ядахнаа ойлгоно. Уншаад л байвал хоёр гурван номын дараа 5-с 1-г ойлгодог болно. Дараа нь 4-с нэгийг, 3-с 1-г, 2-с нэгийг гэсээр байгаад л нэг л мэдэхэд чи ном барьж аваад л уншдаг болчихно. Англи хэлийг ингэж л сурна даа. Бас кино үзээд ойлгохгүй байж болно. Олон жил үз. Тэгсний дараа овоо ойлгодог болчихсон байх вий! (Ард түмэн голдуу “@#$%,” “sh*t” г.м. үгнүүдийг нь түрүүлээд сурчихсан байдаг.)

Дүрэм мэдэхгүй бол шалгалт яаж өгнө өө гэж айж байна уу? Би дүрэм чамаас муу мэддэг нэг хүүхдийг танина. Тэр TOEFL өгөөд 660 авсан. Чамаас муу дүрэм мэддэг хүүхэд шүү дээ! Чи ном уншаад сайн ойлгодог болчих. Сайн ярьдаг болчих. Кино үзээд ойлгодог болчих. TOEFL мэтийг жижиг гарууд дээр алзахгүй шүү! TOEFL чинь угаасаа хүний унших, бичих чадварыг л шалгадаг. Сайн уншиж, бичдэг хүн бол тэр дүрмийг хэсэг дээр нь алзахгүй. Би амлаж байна.

 

TOEFL дээр танай дүрэм цээжилдэг найз чинь дүрмээ бодоод сууж байхад чи эх хэлээ шалгуулж байгаа юм шиг л сууж байна ш дээ!

Гадуур байдаг сургалтнуудын тухай нэг хэдэн юм хэлье л дээ. Хүүхдүүд TOEFL, SAT-д бэлдэхийн тулд янз бүрийн сургалтанд суудаг. Багш нь дүрэм заагаад тэд нарыг бүр мангартуулаад гаргачихдаг. Ийм сургалтнууд бол цаг, мөнгөний гарз. Яахав гадаад багштай сургалтууд яриж, сонсож сурахад чинь тусалж магадгүй юм. Гэхдээ тийм сургалтууд чинь аймаар үнэтэй. Тэр дорвол мөнгөөрөө www.amazon.com – оос дуртай номоо захиалаад уншсан нь хамаагүй дээр.

Одоо ойлгосон биз дээ?

Гадаад хэл хэрхэн сурах вэ? Гадаад хэлийг хэрхэн хурдан, сайн сурах талаар олон газраас уншиж мэдэж болох хэдий ч хүмүүс хэн нэгний хувийн туршлагыг ихэд сонирхдог. Энэ туршлага нь янз бүрийн л нөлөө үзүүлэх байх, би ямар ч байсан өөрийн туршлага болон зарим зөвлөмжийг үүгээр хэлэх гэсэн юм.

Гадаад хэл хэрхэн сурах вэ?

Гадаад хэлийг хэрхэн хурдан, сайн сурах талаар олон газраас уншиж мэдэж болох хэдий ч хүмүүс хэн нэгний хувийн туршлагыг ихэд сонирхдог. Энэ туршлага нь янз бүрийн л нөлөө үзүүлэх байх, би ямар ч байсан өөрийн туршлага болон зарим зөвлөмжийг үүгээр хэлэх гэсэн юм.

Хүсэл, мөрөөдөл

Миний амьралдаа үргэлж баримталдаг нэг зарчим бол өөрийгөө дэлхий дээр амьдарч буй зургаан тэрбум хүний нэг л гэж бодож, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг хүсэж явдаг. Тийм ч учраас орос, англи хэлийг өдий хэмжээнд сурсан маань дэлхийн хүн амын 2 тэрбум гаруй хүнтэй холбоотой бүхий л зүйлийг эх хэлээр нь ойлгохыг хүсдэгтэй холбоотой. Цаашид ч би дахиад өөр гадаад хэл судлах сонирхолтой байгаа.

Намайг англи хэл сурах гээд тамаа цайгаад явж байхад нэгэн найз минь ингэж хэлж билээ:”Мандахаа, чи төсөөл дөө.

Таван настай англи бацаан, таяг тулсан америк чавганц л англи хэлээр чөлөөтэй ярьж, сэтгэж, уншиж, бодож чадна ш дээ. Чи тэгэхэд…..”. Миний хувьд англи хэл сурахад өгсөн нэг том хүч бол Америк явах гээд жижигхээн хэлний шалгалтанд тэнцэхгүй унаж байсан үе байгаа юм. Шударга бус явдалд эгдүүцсэн би хэнийг ч тэнд буруутгаагүй. Гагцхүү би өөрөө л маргаангүйгээр хэлийг хаана ч хүлээн зөвшөөрөгдтөл сурах ёстой юм байна даа гэж бодсон.

Өрсөлдөгчтэй байх нь зөв, харин дайсантай л байж болохгүй. Олон хүмүүс хөршийнхөө баяжиж буйд атаархаж, хамтран ажиллагч нь албан тушаал ахихад барьцаж, дарга нь загнахаар гомдож, замын цагдаа торгохоор уурладаг.

 

 

Ийнхүү бид хажуу дахь хүнээ дайсан мэтээр харж, түүнийг доош хийх гэж байхаар өөрөөсөө алдааг эрж, өөрөө тэр хүнээс илүү даван гарч, дэлхий дээрхи зургаан тэр бум өрсөлдөгчийн тухай бодож амьдрах ёстой юм шиг байгаа юм. Ингэж гэмээн том хүсэж том мөрөөдөж том амьдрах болно.

 

Хэл сурах шалтгаан ба зорилго

Ямар ч гадаад хэлийг хамгийн багадаа “нэг жил” нэлээд цаг гаргаж шимтэн үзэж байж захаас нь мэдэж авдаг. Тийм учраас гадаад хэлийг сурах гэж буй зорилгоо сайн мэдэж, цаг хугацаа зарцуулахад бэлэн байх хэрэгтэй. Анх би 17 настай Москвад оччихоод гое сэтгүүл унших гэж үзээд юу ч ойлгохгүй, хажууд байсан Буриад залууг чи энэ сэтгүүлийг уншиад бүгдийг нь ойлгож байгаа болохоор Орос хэл мэдэж байгаадаа өөрөөрөө бахархах ёстой гэж хэлж билээ. Тэр үнэхээр их гайхаж байсан.

Миний хувьд хэл сурна гэдэг бол тэр хэл дээр ярьдаг бүх ард түмний соел иргэншлийг танин мэдэх, тэдний нүдээр бас ертөнцийг танин мэдэх гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл хүн олон хэл мэддэг байх тусам олон амьдралаар амьдрах буюу тэр хэмжээгээр ертөнцийг танин мэдэж, хүлээн авдаг болдог байх.

Амьдралд хэрэглэж сурах

Англи, орос хэлийг би “сайн” мэдэхгүй. Орос хэлийг арван жилд зургаан жил дараалан, их сургуульд таван жил үзсэн юм. Гэхдээ Москвад очсон анхны хоёр сардаа л би гол юмаа сурсан байх. Энэ нь өмнө нь үзэж байсан бүх зүйлээ амьдралд хэрэглэж сурах хэрэгтэй байсныг харуулсан. Үнэндээ Дундговьт Оросууд байхгүй болохоор харьцах боломж байгаагүй л дээ. Ямар ах нартайгаа оросоор ярилтай биш.

Хуулан бичих

Арван жилд манай Орос хэлний багш маань чи юугаа ч мэдэхгүй байж нэг хуудас юмыг дахиад орос хэлээр хуулаад биччихэд илүүдэхгүй гэж загнаж байсан юм. Англи хэлийг сурахдаа би бас заримдаа зохион бичлэгийг багш зассаны дараа дахиад хуулан бичдэг байсан. Шууд юм мэдрэгдэхгүй ч гэсэн хүний оюун санаа хуулан бичих хооронд бүх юмыг хүлээн авч л байдаг байлгүй дээ.

Унших нь бичихийн үндэс

Орос хэл сурахад дэлхийн сонгодог уран зохиолыг уншсан маань маш хэрэг болсон байх гэж боддог. Англи хэлийг сурахад ч гэсэн олон хувь хүний намтар, мөн шүүхийн шийдвэрүүдийг уншсан нь бичих болоод хурдан уншаад, хурдан ойлгох чадвар олж авахад тусалсан болов уу гэж боддог.

 

Сонсох нь ярихын үндэс

Англи хэлийг сурахад радио сонссон, зурагт үзсэн минь “чихний бөглөө” гаргасан гэж боддог. Харин орос хэлний хувьд Москва дахь “анхны нэг сар” л бөглөө гаргахад хангалттай байсан. Англи хэл дээр зурагт анх үзэж байсан эхний долоо хоногт надад мэддэг үг нэг ч байгаагүй. Хоёр дахь долоо хоногт би хэдэн мэддэг үгээ барьж сонсдог болсон. Гурав дахь долоо хоногт заримдаа сонссон мэдэхгүй үгээ сонсох шиг болсон. Дөрөв дэх долоо хоногт ерөнхийдөө юун тухай ярьж байгааг нь барьцаалдаг болсон. Энэ нь өдөр болгон үзсэний үр дүн шүү дээ. Зөвхөн тэр оронд очиж байж тэр хэлийг сурнаБи санал нийлэхгүй. Гэхдээ би тун болохгүй үедээ ямар ч зардал гарсан гэсэн бүх юмаа шавхаад, зээлээд ч болсон Сингапур луу л гурван сар явьяа гэж боддог байсан. Тэгээд бараг л гудамжинд хэнтэй ч хамаагүй өдөр шөнөгүй яриад хэл сурна гэж боддог байж билээ. Гэтэл америк, англи, австрали улс руу гарсан хүмүүс өөрсдөө тухайн улсдаа амьдрах, чадвал хэдэн төгрөг хураахыг хүсдэг. Хэлийг нь сайн мэдэхгүй болохоор хар ажил л хийнэ, тэгээд ийм ажил хийж байгаа хүн хэлээ сайжруулах боломж бараг л гарахгүй. Тийм болохоор энэ хүчин зүйлийг бас тооцоолох хэрэгтэй.

Интернэт

Интернэтгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй гэж зарим хүмүүс ярих дуртай болжээ. Энэ бол буруу, энэ тухай надаас өөр олон хүн нэгэнтээ хэлсэн, хэлж байгаа. Гэхдээ үүнийг хэл сурахдаа зөв ашиглавал үнэлж баршгүй ашигтай үнэ төлбөргүй сурах бичиг, багш, дамжаа зөвхөн энд л байна даа. Би өөрөө англи хэлийг сурч байхдаа англиар чалчдаг янз бүрийн сайт руу орж, англи хэл сурахад тусалдаг нэлээд хэдэн сайтны гишүүн болсон байсан.

Төсөөлөл ба мэдээллийн хязгаар

Дэлхий дээр 2000 хүн амьдарч байна гээд төсөөлбөл дунджаар 1 монгол, 400 хятад, 400 энэтхэг, 100 америк, 100 индонез, 60 орос, 50 япон гээд хүмүүс амьдрах юм шиг байгаа юм. Тэгээд бодохоор Та зөвхөн Монгол хэл, эсхүл өөр хэд хэдэн хэл мэддэг бол энэ дэлхий ертөнцөөс тэр хэмжээндээ л төсөөлөл, мэдээлэл авч байгаа гэж болох байхаа. Хэдийгээр Интернэт зэргээр дамжуулаад Монголчууд нэг хэсэг үеэ бодвол асар их мэдээлэл хүлээж авч байгаа ч тэрнийг англи, хятад хэл дээрхи ч юмуу мэдээллийн орон зайтай харьцуулшгүй байлгүй дээ. Дундговь аймгийн арван жилийн сургуулиудад, мөн Монгол Улсын Их Сургуульд Орос хэл заасан Монгол багш нартаа, Орос хэлийг Улс Түмний Найрамдлын Их Сургуульд заасан Орос багшдаа, Англи хэлийг заасан янз бүрийн дамжааны багш нарт, Crazy English, ESPF-ийн англи болон Монгол багш нартаа би асар их талрхаж, тэднийг хүндэлж явдаг. Англи, Орос хэлээр мэддэг бүхэн маань Та бүхний ач тус, харин алдаа бүхэн минь зөвхөн минийх.

Хэрхэн "онц" сурах вэ?

Онц сурлагатан болох хэцүү биш ээ. Ердөө л дөрвөн үгийг цээжилчих гэвэл итгэх үү?
Ямар ч суралцах
үйл явц нь доорх процедуруудыг агуулдаг –
1. Мэдээллийг х
үлээн авах.
2. Мэдээллийг дэс дараанд оруулах, зохион байгуулах.
3. Мэдээллийг т
огтоох, хадгалах.
4. Мэдээллийг ашиглах.

Суралцах
үйл явцыг илүү амархан, илүү хурдан болгоход нөлөөлөх зарим нэг хүчин зүйл, үнэн баримтууд энд байна. Үүнд:
- Эерэг хандлага хэдий их байна т
өдий чиний хийж бүтээх зүйлд анхаарал төвлөрдөг байна.
-
Өөрийнхөө хэрхэн мэдээллийг олж авдаг, болон боловсруулдаг арга барилаа мэдэж бай. Энэ нь суралцах маш олон арга хэлбэр байдаг бөгөөд харин танд тохирсон хамгийн сайныгаа олж мэдэн ашиглаж сураарай гэсэн үг юм.
- Эдгээр алхмуудыг дагаарай. – Судлан шинжлэх, ас
уулт асуух, унших, төсөөлөн бодох, дахин давтах. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр: мэдээллийг олж аваад, мэдээллийг уншин өөртөө асуулт тавьж, асуултыг ойлгоно. Дараа нь Мэдээллийг судлан шинжилж байхдаа өөртөө тавьсан асуултуудад хариуг хайна. Хариултыг олж байгаагаараа өөрийгөө үнэлэн дүгнэнэ.

Суралцах

L. Ron Hubbard хүмүүс яагаад муу сураад байдгийн хэд хэдэн шалтгааныг олжээ. Багш нар, сурч байгаа сургууль, боловсролынхоо систем рүү хамаг бурууг тохохын оронд тэрээр “өөртөө суралцах зөв хэвшил”-ийг бий болгосноор амжилттай суралцаж болох асуудал дэвшүүлсэн юм. Өөртөө суралцах зөв хэвшлийг бүрдүүлэх нь сурлагын амжилтанд шууд хамаардаг ажээ. Сургалтын энэхүү техник нь хамгийн үр өгөөжтэй сургалтын хэвшлийг өөртөө бий болгоход туслах болно. Ингэснээр ямар ч хүнд програмтай байсан, ямар ч хичээл байсан амжилттай сурах юм. Жишээ нь гадаад хэлийг сурахад өөртөө суралцах зөв хэвшлийн хамгийн эхнийх нь толь бичгээ зөв ашиглах, сонгоход байдаг гэжээ.

Ойлгомжгүй үг

Юуны өмнө танд толь бичиг хэрэгтэй. Танд дор хаяж нэг толь бичиг заавал байх ёстой шүү. Гэхдээ энд эх хэл рүү хөрвүүлсэн толь бичиг бус тайлбар толь бичгийн тухайд ярьж байгааг анхаараарай. Хамгийн сайн толь бичиг нь хэрэглэхэд хялбар, үгсийн тайлбар нь ойлгоход амархан байдаг. Таны хэрэглэдэг сурах бичиг энэ шаардлагыг хангаж байна уу. Түүнчлэн толь бичиг дээр үгийн үг гарвал бичсэн байвал зохино.

Толь бичгээ аваад хэд хэдэн үгийн уг гарвалыг нь хар. Танд ойлгоход хялбар байна уу. Тайлбар нь хялбар энгийн үгээр бичигдсэн байна уу?

Хэрэв ойлгохгүй байгаа бол арай энгийн тайлбар толь бичиг худалдан аваарай. Жишээ нь student /оюутны/ эсвэл intermediate-level /дунд түвшний / гэсэн толь бичиг. Хэрэв тэдгээр толь бичиг хэтэрхий энгийн, үгийн үг гарвалыг оруулаагүй байгаа бол илүү ахисан түвшнийх нь толь бичгийг хай.

Суралцах арга барилийг эзэмших хүчирхэг техникийг ийнхүү тайлбарлажээ:

 

 

 

"Хүмүүсийн гадаад хэлд суралцаж чаддаггүй, эсвэл будлих, бууж өгдгийн цорын ганц шалтгаан нь ойлгож чадаагүй үгээ алгасаад байдагт оршдог.”

"Аливаа текстийг та дуустал нь уншиж дуусахад ойлгоогүй үлдсэн хэсэг байдаг уу. Тэр ойлгоогүй хэсэгт та үгийг орчуулаагүй, эсвэл зөв утгыг нь олоогүй байдаг.”

"Энд нэг жишээ өгье. ‘It was found that when the crepuscule arrived the children were quieter and when it was not present, they were much livelier.’ Энд юу болсныг та ойлгож чадсан уу. Та бүхэл өгүүлбэрийг бүтнээр нь ойлгоогүй байх. Учир нь crepuscule гэсэн ганцхан үгээс болж бүгдийг нь ойлгох боломжгүй болсон байна. Энэ үгийн утга нь харанхуй, бүрэнхий гэсэн утгатай. Одоо бүх зүйл ойлгомжтой болж ирж байгаа биз.”

"Зөвхөн шинэ үгийг толиноос харна гэдэг өрөөсгөл ойлголт юм. Заримдаа бидний өмнө утга нь тодорхой биш, эргэлзээ төрүүлмээр нийтлэг хэрэглэгддэг үгнүүд таардаг.”

"Тийм учраас хэрэв та тухайн үгийн утгыг бүрэн ойлгоогүй л бол битгий алгасаарай. Харин БУЦАЖ очоод ойлгоогүй үгийнхээ утгыг ойлгоод цаашаа явбал та илүү ихийг мэдэх ба түүртэхгүй урагшалж чадна. " —L. Ron Hubbard

Амьдрал дээр ямар сэдвээс хүмүүс илүү их зугатдаг вэ? Засгийн газар, албан татвар, хөрөнгө оруулалт, хууль, анагаах ухаан, электроник, өндөр технологи гэх мэт

Ямар сэдвүүд хамгийн хэцүү үгтэй байдаг вэ? Засгийн газар, албан татвар, хөрөнгө оруулалт, хууль, анагаах ухаан, электроник, өндөр технологи гэх мэт

Хүмүүс ойлгодоггүй үгүүдтэй сэдэвт нь дургүй байдаг. Хүмүүст тухайн сэдвийн бүх үгийг ойлгож байгаа бол тухайн сэдвийг эзэмшиж чаддаг байна.

Тухайлбал чи корпарациудыг хэрхэн бий болгодог талаар мэдэхийг хүссэн гэж бодъё. Тэгвэл би энэ сэдвийг өөрийн болтол эзэмших ёстой. Юуны өмнө номын сан орж корпорацитай холбоотой бүх номнуудыг авна. Тэгээд гэртээ очоод нэг толь бичгээ барьж байгаад эхний хуудсыг удаанаар, тэвчээр гаргаж байгаад уншина. Яг мэдэхгүй байгаа үг бүрээ толь бичгээс тайлбарыг нь харна. Магадгүй толь бичгээс харах хамгийн эхний үг нь “корпораци”. Үгүй ээ ингэхэд нээрээ корпараци гэж юу болохыг та мэдэх үү.

Энэ үгийн уг гарвалыг харснаар таны ойлголтыг улам сайжруулах болно. Корпораци, корпс хоёр нь хоёулаа Латин хэлний “бие” гэсэн утгатай “корпус” гэдэг үгнээс гаралтай.

Корпорацийн тухай хамгийн эхний номоо уншихдаа ойлгоогүй өгүүлбэр бүрээ алгасах уу? Хэзээ ч битгий тэгээрэй. Харин ч ойлгомжгүй, утга нь мэдэхгүй байгаа үг бүрээ тайлбар толь бичгээс хар. Танд тухайн үгийн утга ойлгомжтой болох хүртэл битгий тэр өгүүлбэрийг алгасаарай. Тухайн үгэнд яг тохирсон утгыг олох үед уншиж буй өгүүлбэрийн утга гарч ирнэ.

 

Магадгүй корпорацийн тухай судалгаа чинь ном уншихад л маш олон өдрийг зарцуулж болох юм. Гэхдээ энэ маягаар эхний номоо уншиж дуусахад корпарацийн тухай чамлахааргүй их зүйл олж мэдсэн байх болно. Харин 5 дахь номоо уншиж дуусгахад та корпорацийн тухай 99%-ийн мэдлэгтэй болох болно.

Тэгээд дараа нь корпорацийн тухай форм бөглөж чадах бүрэн чадвартай болно. Өмгөөлөгчид формоо бөглүүлэхийн тулд $2500 өгөхийн оронд $200 –р өөрийнхөө бөглөсөн формыг шалгуулах гэж л энэхүү багахан хэмжээний мөнгийг төлөхөд болно.

Та тухайн нэг сэдвийнхээ бүх үгийг ойлгодог гээд төсөөлөөд үзье. Тэгвэл та холбогдох сэдвийн ямар ч ном, гарын авлагыг уншихад зүдрэх зүйлгүй, буюу юу ч хийх боломжтой юм.

Та вэб сайтыг төвөггүй хийж, машиныхаа эвдрэлийг өөрөө засч, татварынхаа асуудал дээр толгой эргэхгүй болж, аливаа өвчнүүдийг ойлгодог болж, хуулийн ажил хийн, хөрөнгө оруулалт хийх зэргийг төвөггүй ойлгодог болно.

Өгүүлбэрийн үг бүрийн утгыг зөв ойлгодог болсноор тухайн өгүүлбэрийг бүрэн ойлгодог болно. Өгүүлбэр бүрийг ойлгоно гэдэг нь та ямар ч сэдвийг ГАРТАА ОРУУЛЖ чадна гэсэн үг юм.

Тийм учраас толь бичигтэйгээ найзлаад байж дээ!

Таны амжилтын үүд хаалга үүнээс хамаарах болно шүү.

Гадаад хэл сурах арга барил

Гадаад хэл нь эх хэлийг мартуулдаг зүйл биш харин хүний сэтгэхүйн орон зайг улам тэлдэг. Зөвхөн эх хэлээрээ эх сурвалж олоход 10 мянган сонголт олно гэж бодоход гадаад хэлтэй хүн 100 мянгыг олох боломжтой гэсэн үг. Тиймээс гадаад хэл нь сурахгүй бол болохгүй зүйлсийн жагсаалтанд зайлшгүй багтах нь зүйн хэрэг. Бидний амьдарч буй эрин зуунд гадаад хэл сурах, ялангуяа Англи хэл сурах нь зайлшгүй шаардлагатай болжээ.

Хүүхэд нас бага байх тусам хэл сурах нь төдий чинээ хялбар байна. Хүүхдийг анх нэгдүгээр ангид ороход нь гадаад хэл зааж эхлэхэд наймдугаар анги төгсөхдөө тэр хэлийг сайн эзэмшсэн байна. Өнөөгийн нийгэмд сайн ажилд орж, амжилттай ажиллахын нэг үндэс нь хамгийн багаар бодоход нэг гадаад хэлийг бүрэн эзэмшсэн байх хэрэгтэй бөгөөд хамгийн ихээр шаардлагатай хэл нь Англи хэл болжээ. Та нэг сонингийн зараас хүний нөөцийн талаарх зарыг хараарай. Таван зарын дөрөвт нь гадаад хэлтэй байх шаардлага тавьсан байдаг.

Компани болгон өдрөөс өдөрт өсөж дэвжиж, улам өргөжин тэлж, даяаршиж буй дэлхий дээр өөрийн орон зайг хадгалан, олон шинэ байгууллагатай харилцаа холбоотой байх зорилготой байдаг гэдгийг огтхон ч мартаж болохгүй.

 

Энэ байдалд хүрэхийн тулд зөвхөн сайн боловсон хүчинтэй байх шаардлагатай гэсэн үг. Тиймээс гадаад хэл нь хүний амьдралд хэр зэрэг чухал үүрэг гүйцэтгэдгийг ухаарч ойлгосон хүмүүс л шуурхайлан идэвх зүтгэлтэйгээр сурч байна. Гадаад хэлний хэрэгцээг сайтар ухаарсан хүмүүст зориулж сургалт, дамжаа ч нээгдэж эхэлжээ.

Та үүнийг анхаараарай

Хэл сурч, сайн ярьж чаддаг болох нь тийм ч амар зүйл бас биш л дээ. Тиймээс маш их тэвчээр шаарддаг. Хэл сурах эхний үе шатууд ихэнхдээ хөгжилтэй сайхан амархан өнгөрдөг. Харин хугацаа уртсах тусам улам хэцүү болж сүрдэж эхэлнэ. Учир нь хэл болгонд өөр өөрийн хэцүү талууд байдаг. Дээрээс нь мянга мянган үг цээжлэх хэрэгтэй болно. Дээрээс нь хийх дадлага нь хэдэн жилийг тань авах болно. Тиймээс хэл сурахад тэвчээр хамгийн чухал. Хэрэв та нэг улсад тэр улсын хэлийг сурах гэж очиж байгаа бол их хичээл авч, богино хугацаатай байхын оронд бага хичээл авч урт хугацаатай байх хэрэгтэй. Эдинбургийн Гүнгийн хэл сургах системийг хэрэглэдэг Английн хэлний сургуулиуд болон энэ системийг дэмждэг мэргэжилтнүүд өдөрт 3-4 цагийн хэлний хичээлийг хангалттай гэж үздэг. Гадаадын хэлний сургалт нь таны үзэж дадал болсон хэлний сургалттай огт адилгүй байдгаас гадаадад хэл үзэх гэж очсон зарим сурагчдад сэтгэлээр унах, эсвэл дэмий мөнгө үрж байгаа мэт сэтгэгдэлтэйгээр буцах тохиолдол гардаг. Тиймээс та гадаадад хэлний сургалтанд явахынхаа өмнө сайн бэлтгэлтэй байгаарай. Яаж гэвэл: Таны урд өмнө нь сурч байсан хэлний сургалтаас тэс өөр байна, таны сэтгэлд хүрэхгүй байсан ч гэсэн сэтгэлээр унасны хэрэггүй. Тэдний системийг өөрийн улсын системтэй харьцуулсны хэрэггүй. Хэрэв таны дасаж заншсан сургалтын систем сайн байсан бол та гадаадад хэлний сургуульд явахгүй байсан гэдгийг мөн мартаж болохгүй. Монгол хэл болон Монголчуудаасаа түр зууртаа салж, өдрийн турш сурч буй хэлээрээ ярьж мөн бодож байгаарай. Тиймээс гадаадад хэл сурах гэж явсан хугацаагаа хамгийн үр дүнтэй өнгөрөөхийг хүсвэл эх хэлтэн болон нутаг нэгтнүүдээсээ хэсэг хугацаа хол байж цэвэр гадаадын орчинд байх хэрэгтэй. Байрлах байрны хувьд гэвэл таны сурах гэж буй хэлийг эх хэл шигээ эзэмшсэн хүнтэй нэг гэрт байж болно. Ингэснээр та 24 цагийн турш дадлага хийж болно. Өөр нэг сонголт гэх юм бол та айлд байж болно. Учир нь та айлд байснаар тэр улсын ёс заншилтай холбоотой олон олон үг мэдэж авна гэсэн үг. Тиймээс та дотуур байранд байрлахаасаа өмнө сайн бодож тооцоолоорой. Учир нь дотуур байранд яг л өөр шиг чинь шинэхэн сурагчид байдаг. Аль болох олон хүнтэй танилцаж, найз нөхөдтэй болж байнга ярианы дадлага хийх хэрэгтэй. Гэрийн даалгавараа сайн хийж, өнөөдрийн ажлаа маргааш хийхийн оронд маргаашийн ажлаа өнөөдөр нь хийж дадаж занших хэрэгтэй. Хүүхэлдэйн кино сайн үзэх хэрэгтэй. Хүүхэлдэйн кинонд дараа нь санаж болохоор хялбар үг хэллэгийг дахин дахин давтаж үйл хөдлөлийг нь ч үзүүлдэг учир тогтооход хялбар байдаг. Зарим хүмүүс алдаатай ярихаас ичиж зовдгоос нэг их ярьдаггүй. Гэвч хэн ч таныг алдаатай ярилаа гэж загнахгүй шүү дээ. Алдаатай байсан ч хамаагүй эвгүй байдалд орохоос эмээлгүй байнга ярих хэрэгтэй. Тэр бүү хэл сайн ярьдаг хүнтэй ярихдаа зарим өгүүлбэрийг албаар алдаатай ярих хэрэгтэй. Учир нь таны мэддэг өгүүлбэрийг хэрхэн өөр хувилбараар засахыг нь сурах хэрэгтэй. Удаан бодолгүйгээр шууд ярих хэрэгтэй. Сонсож байгаа зүйлээ Монгол хэл рүүгээ оруулж ойлгох гэж хичээсний хэрэггүй. Шууд тэр хэлээрээ ойлгохыг оролд. Буруу байсан ч хамаагүй шууд тэр хэлээр хариулт өгөөрэй. Энэ нь таныг хурдан боддог болгоно. Ном сонин болон унших материал их унших хэрэгтэй. Өөрийн сонирхдог сэдвийн дагуу веб сайтуудад ороорой. Мөн түүнтэй холбогдолтой ном сэтгүүл авч уншаарай. Ингэснээр тэр хэлийг улам дурлаж сурах болно. Толь бичиг их ашиглахгүй байх хэрэгтэй. Аль болохоор өөрийн хэлтэй харьцуулж бодолгүйгээр, өгүүлбэртэй нь хамт ойлгох хэрэгтэй. Толь бичиг хэрэглэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд сурч буй хэлнийхээ тайлбар толийг ашиглахыг хичээгээрэй. Сургууль болон багшаас ихийг хүлээсний хэрэггүй. Амжилтын ихэнх нь таны идэвх зүтгэлд байдаг юм шүү. Хэрэв та нэг улсад очоод байх хугацаандаа амжилттай сайн хэл сурч чадаагүй бол үүний бурууг бусдад тохолгүйгээр зөвхөн өөрөөсөө асуугаарай. Сониуч байгаарай. Хүнээс санаа зоволгүйгээр асуух хэрэгтэй. Бүр хүүхэд шиг сониуч байвал илүү сайн шүү. Таны хамгийн сайн туслагч, багш тань настай хүмүүс байдаг юм шүү. Хөгжилтэй орнуудад настай хүмүүс ихэнхдээ ганцаар амьдардгаас ярих сонирхол ихтэй байдаг .Амьдралын туршлага ихтэй энэ хүмүүсээс сурах юм их байдгийг санаж явахад илүүдэхгүй.

Бяцхан жаалуудын гадаад хэл
Ихэнх эцэг эхчүүд хүүхэддээ гадаад хэлний боловсрол эзэмшүүлэхийн тулд сургуульд орохыг нь хүлээдэг. Гэтэл хүүхэд цэцэрлэгийн бага ангийн насандаа гадаад хэл сурах бүрэн чадвартай байдаг. Хүүхэд тань эхэлж өөрийнхөө эх хэлийг хэрхэн сурсан, яг л түүний адилаар хоёрдогч хэлээ сурч эхэлдэг. Эхлээд ойлгохгүй ч гэсэн сонсдог. Дараа нь эцэг эхийнхээ өөрийг нь эрхлүүлж байгаа хөдөлгөөнийг давтагдан хэлж байгаа үгнүүдтэй холбож ойлгосноор ойлгож эхэлдэг. Гадаад хэлийг ч гэсэн ийм маягаар сурдаг. Хүүхдэд ийм системээр, хичээл зааж ядраалгүйгээр хэл зааж болно. Жишээ нь хүүхэд тань англи хэл сурч байна гэж бодъё. Түүнд үргэлж англи хэл дээр гардаг хүүхэлдэйн кино болон кассет сонсговол хэсэг хугацааны дараа бяцхан үр чинь ойлгодог болж эхэлнэ.

Тархины хамгийн чухал хэсгүүд нь хүүхэд 6 нас хүрэхэд бүрэн хөгжиж гүйцдэг гэж судлаачид тогтоожээ. Тиймээс хүүхдийг 6 нас хүрэхээс нь өмнө хоёрдогч хэлийг зааж эхлэхийг зөвлөж байна. Энэ туршлагыг 8 хүүхэд дээр туршиж үзсэн судлаач ярихдаа, хүүхэд бүрт тус тусад нь Англи хэлний кассет болон видео бичлэг өгөөд түүнийг гэрт нь байнга нээлттэй байлгаад (хоол идэж байхад нь, тоглож байхад нь г.м) дараа нь хичээл дээр тэр сэдвийг нь зааж үзүүлэхэд хялбар сурч байлаа. Тэд 6 настайдаа Англи хэлийг сайн сурсан юм.

Сургуульд Англи хэл сурах ба уншлага
Гадаад хэл сурах явцад чадах ёстой хамгийн чухал зүйлсийн нэг бол сайн уншиж чаддаг байх юм. Гадаад хэлийг сайн ярьж чадахгүй ч гэсэн сайн уншиж чадах нь чухал юм. Уншиж чаддаг байх нь хэлийг эзэмшихэд нэн их нөлөөлдөг. Тиймээс өөрийн хэмжээндээ тохирсон ном унших хэрэгтэй. Гадуур явж байхдаа ч, хичээл дээр ч, машин дотор ч тухайн хэлний касетийг сонсож явбал сайн. Мөн түүнийг байнгын дадал болгох хэрэгтэй. Хэлийг сурахдаа ихэнхдээ сонсох уу, аль эсвэл унших уу гэдэг нь сурагчийн сурах чиглэлээс хамаарна. Хэрэв их дээд сургууль, академийн боловсрол эзэмших гэж байгаа бол зайлшгүй их унших хэрэгтэй. Сурагч ном унших дадалгүй бол, эхлээд өөрийн эх хэл дээр ном уншиж сурах хэрэгтэй.

Гадаад хэлийг эзэмших (acquiring), сурах (learning) хоёр ялгаатай. Уншиж, сонсож, сурахын хамгийн сайн тал гэвэл хэлийг эзэмшүүлдэг. Эзэмших гэдэг нь тухайн зүйлийг хэрэглэж чаддаг болох үйл гэж тайлбарлаж болно. Ингээд бодохоор сурах нь нэг зүйлийг сайн эзэмших гэсэн үг биш юм. Англи хэлийг нэг цаг давтах нь тэр цагийг бүрэн ашиглаж чадна гэсэн үг биш. Сурахыг тоймчилж болох ч, эзэмшихийг тоймчилж болохгүй. Эзэмших нь хүн хүнээс шалтгаалан өөр хэлбэртэй байна. Үүнээс үүдэн нэг үгтэй олон дахин дайралдах нь түүнийг эзэмших гол түлхүүр байдаг. Ингэхийн тулд “extensive reading” – ийг чухалчлах хэрэгтэй. Унших үйлийг хэд хэдэн хэлбэрээр хийж болно. Гэсэн ч дээр дурдсан уншлагатай холбогдолтой Ерөнхийлөн унших (Extensive reading), Нарийвчлан гүнзгий унших (Intensive reading) гэсэн хоёр чухал техник байдаг.

Extensive reading: Хичээлийн номноос гадуур унших номыг энэ техникээр унших хэрэгтэй. Хурдан, чөлөөтэй унших. Энэ нь гадаад хэлийг сайн уншиж ойлгодог болоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Гадаад хэлийг анх сурч байгаа хүмүүст зориулсан бяцхан номноос эхлэх хэрэгтэй. Энэ уншилтанд толь бичгийг аль болохоор бага ашиглахыг хичээгээрэй. Гэхдээ сэдвийг ойлгохын тулд гол үгсийг харж ойлгох хэрэгтэй. Ерөнхийд нь унших гэж ойлгож болно.

Intensive reading: Маш сайн нарийвчлан уншина. Номон доторх сэдэв бүрийг нарийвчлан уншина гэсэн үг. Жишээ нь бид хичээлийн номыг ийм маягаар уншдаг.

Энэ хоёр унших аргаар сайн унших хэрэгтэй. Гадаад хэл сурч байгаа хүн өөрийн хэлний түвшиндээ тохирсон номыг сонгож байнга унших хэрэгтэй. Гадаад хэл сурагчдын нэг алдаа нь өөрт тааралдсан болон байгаа бүхий л материалийг нэг бүрчлэн цээжлэхийг хичээдэг. Хоосон цээжлэх биш хэрэглээ болгон ихээр ашиглах хэрэгтэй. Танд хүссэн хэлээ сайн эзэмшихийг хүсье.

Бичсэн: Temuulel | цаг: 17:22 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(5)
Сэтгэгдэл:


Англи хэлний сургалт
Сондор Хилэн төв нь англи хэлний сургалтандаа ээлжит элсэлтээ авч байна.
Бичсэн: Шижирээ (зочин) цаг: 15:54, 2012-05-27 | Холбоос | |


rolling on the floor
Бичсэн: Зочин цаг: 15:12, 2011-05-31 | Холбоос | |


vr
goy blog bn heregte medeelel bn nada tus bolon gedegt itgeltei bn баярлах баярлах

Бичсэн: манлай (зочин) цаг: 12:06, 2011-05-24 | Холбоос | |


t1 uud
iim t1 gaj yum netees tataa l bicheed bwal hen ch chadiish dee
t1 uuudee
mederluudee миа миа миа миа not talking not talking not talking not talking t1 bnoo naad blogoo haa ирмэх
Бичсэн: hen be ta nar (зочин) цаг: 23:15, 2010-04-16 | Холбоос | |


инээх
Бичсэн: Зочин цаг: 15:22, 2010-04-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant
idiomatic-dormant



:-)
 
xaax